
Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, Баруун болон говь зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх нутгаар өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Говь талын нутгаар 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.
Малчид ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.