Өнөөдөр Төрийн ордонд 2012-2016 оны шинэ парламентын гишүүд тангарга өргөнө.

Өнөөдөр Төрийн ордонд 2012-2016 оны шинэ парламентын гишүүд тангарга өргөнө. Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өргөн барьсан 72 гишүүн өнөөдөр тангарга өргөснөөр УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй болж, харин хуучин гишүүдийн эрхийн хугацаа дуусгавар болох юм.
Харин МАН-ын бүлгийн гишүүд Өвөрхангай аймагт ялалт байгуулсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг түдгэлзүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэдний нэрийн ерөнхийлөгчид өргөн барихаас нааш чуулганы хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Гэсэн 10 цагт шинэ УИХ-ын гишүүдийн тангарга өргөх ёслолын ажиллагаа товлогдсон хэвээр байна.
Б.Баяр