Эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдэхээр боллоо

Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй бүх албан тушаалтнууд улирлын ажлын үр дүнгийн үнэлгээнээс хамааран улиралд 108000-309000 төгрөгийн мөнгөн урамшуулал авахаар болжээ. Мөн НХХ-ийн сайдын тушаалаар баталсан хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд хамаарах албан тушаал эрхэлдэг эрүүл мэндийн ажилтанууд болон эх барих-эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч, сувилагч нь үндсэн цалингийн хэмжээнээс хамааран сар бүр 38000-55000 төгрөгийн нэмэгдэл авахаар болсон байна. Алсын болон төрөлжсөн мэргэжлийн дуудлаганд явж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтан алсын болон төрөлжсөн мэргэжлийн дуудлагад явах тухай бүртээ тухайн үед мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 15 хувь буюу 21060 төгрөгийн нэмэгдэл хөлс авахаар болсон аж. Тасгийн эрхлэгч эмчийн үндсэн цалинг бусад эмч нарын үндсэн цалингаас 1 зэрэглэлээр ахиулсанаар тасгийн эрхлэгч эмчийн үндсэн цалин дунджаар 40 мянган төгрөгөөр тус тус нэмэгдэх гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn