Өчигдөр Нийслэлийн шүүхэд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн гаргасан гомдлыг хэлэлцэж, түүний ялыг хөнгөлсөн байна.

Өчигдөр Нийслэлийн шүүхэд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийн гаргасан гомдлыг хэлэлцэж, түүний ялыг хөнгөлсөн байна. Түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 23-нд Баянзүрх дүүргийн шүүхээс Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхжаргалаас хоёр сая төгрөгийн авлига авсан хэмээн 5.1 жилийн ял оноосон юм. Харин Шивээговь сум дахь орон нутгийн өмчит “Илчлэг шивээ” үйлдвэрийн газрыг өөрийн дотнын найздаа хувьчлахын тулд Өмч хувьчлалын комисс болон удирдлагадаа байгаа албан тушаалтнуудад хууль бус шаардлага тавьж, дарамталсан гэх үндэслэлээр буруутгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад тогдоогдоогүй билээ. Тиймээс Нийслэлийн шүүхээс анхан шатнаас оноосон 5.1 жилийн хорих ялыг 2.6 жил болгон хөнгөрүүлсэн байна.
Б.Чимэг