
Д.Оюунбат нь Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хасч, 3 жил 6 сар хорих ял оногдуулсан юм.
Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн хуралдаанаас Д.Оюунбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг прокурор нь эсэргүүцэж, УЕПГ-т эсэргүүцэл бичсэн байна. Тиймээс прокурорын эсэргүүцлийг нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
Б.Чимэг