Кубын удирдагч Раул Кастро дөрөв хоногийн хугацаатай Хятад улсад айлчилж байна.

Кубын удирдагч Раул Кастро дөрөв хоногийн хугацаатай Хятад улсад айлчилж байна. Өмнө нь 2008 онд түүний ах Кубын удирдагч асан Фидел Кастро мөн Хятад улсад айлчилж байсан. Ноён Кастро БНХАУ-ийн ерөнхийлөгч Ху Жин Тао-той Бээжин хотноо уулзаж хоёр улсын хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байгаа аж. Гэвч энэхүү уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн айлчлагч улсуудын Гадаад харилцааны яамныхан мэдэгдэж байна. Кубын удирдагчийн айлчлал энэ ням гаригт өндөрлөх бөгөөд айлчлалын сүүлийн өдөр Хавана аралд амрахаар төлөвлөсөн гэнэ.
Хятад бол Кубын томоохон худалдааны түнш орон бөгөөд нийгмийн тогтолцоо нь ижил. Мөн Куб улс Латин Америкийн орнуудаас хамгийн түрүүлж Хятадтай дипломат харилцаа тогтоож байсан юм.
Э.Мөнх