ДОХ-ын халдвар илрүүлдэг тест бүтээжээ

Америкийн эрдэмтэд ДОХ-оор өвчилсөн эсэхээ түргэн хугацаанд шалгаж болох тест бүтээжээ. Гэрийн нөхцөлд 20-40 минутанд үр дүн нь гарах уг тестийн нэг бүрийн үнэ 60 ам.доллар аж. Энэхүү тестийг “OraSure” компани бүтээсэн бөгөөд эхний ээлжинд 30 мянган ширхгийг нийлүүлэхээр төлөвлөжээ. ХДХВ-ийн халдвар авсан эсэхээ ийн хурдан шалгаж болох боловч мэргэжилтнүүд үүнд 100 хувь итгэж болохгүйг анхааруулж байна. Гэхдээ эрдэмтдийн хийсэн туршилтаар дээрх өвчний илрүүлэлт 92 хувьтай болохыг баталжээ.
Д.Ундрах 24tsag.mn