Монголын Засгийн газарт сэргээгдэх эрчим хүчний талаар зөвлөгөө өгдөг
"Center for resources solution" байгууллагын хуульч Робин Кюарийр
Шивээ-Овоогийн уурхайгаас цацраг идэвхит бодис ялгарч байгаа талаар
мэдээлжээ.

Монголын Засгийн газарт сэргээгдэх эрчим хүчний талаар зөвлөгөө өгдөг "Center for resources solution" байгууллагын хуульч Робин Кюарийр Шивээ-Овоогийн уурхайгаас цацраг идэвхит бодис ялгарч байгаа талаар мэдээлжээ. Монгол улс эрчим хүчний эх үүсвэрээ уул уурхайгаас гаргаж авч байгаа ч энэ нь цаашдаа хор уршигтай гэдгийг тэрбээр хэлсэн байна. Тэрбээр "Уул уурхай гэж хуйлрах нь зөв шийдэл биш. Шивээ-Овоогийн уурхайгаас радон буюу цацраг идэвхт бодис ихээр ялгарч байна гэсэн судалгаа байгаа. Хэрэв сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэн гадны улс оронд нийлүүлбэл уул уурхайгаас олж байгаа мөнгөнөөс илүү ихийг олох боломжтой" гэсэн байна.
Тус байгууллага Монголд нар, сарны эрчим хүчний салбар хөгжих, цаашид гадны оронд импортолж их хэмжээний ашиг олох боломж байгаа гэж үзжээ.
Т.Гэрэл