
2.Японы Фүкүшима атомын цахилгаан станцад (АЦС) гарсан осол хүний буруутай үйлдлээс болсон гэж тус улсын парламентын тусгай комиссын илтгэлд дүгнэжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд болсон газар хөдлөлт, цунамийн улмаас станцын хөргөх реакторууд дэлбэрч, агаар болон усанд их хэмжээний цацраг идэвхт бодис алдагдсан юм. Энэ нь сүйрлийнхээ хэмжээгээр Чернобылийн атомын цахилгаан станцын дараа бичигдсэн.
Шинжээчдийн дүгнэлтээр Фүкүшимагийн ослын хор уршгийг бүрэн арилгаж, түүний дотор реакторуудыг задалж аюулгүй болгоход ойролцоогоор 40 жил шаардагдах аж. Одоогоор реакторуудыг өндөр технологиор бүтээсэн төмрөөр хучиж битүүмжилсэн байдалтай байна.
3.Австралид цагаачлахаар явж байсан хүмүүс усанд онгоцтойгоо осолдож алга болоод байсан билээ. Тэгвэл тэдгээр хүмүүсийг Индонез орчмоос олсон байна. Австралийн хоёр цэргийн усан онгоц 162 хүнийг хөлгөөс авран гаргаж, Австралийн Цагаачдыг түр байршуулах төвд аваачжээ.
4.Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээс Камбожид сүүлийн гурван сард 61 хүүхэд үл мэдэгдэх өвчний улмаас нас барсан байна. Нас барагсад бүгд 10-аас доош насны хүүхдүүд байсан бөгөөд эхлээд халуурч, улмаар сэтгэцийн эмгэг тусан амьсгалын хүндрэлтэй болж өөд болжээ. Үл мэдэгдэх өвчин өмнөд Камбожийн 14 мужид ажиглагджээ.
5.2012 оны ХХХ наадмыг зохион байгуулагч Их Британийн Вант улс хамгийн сүүлд нутагтаа болсон наадам буюу 1948 онд 25 медаль авч байжээ. Харин тэд 2008 оны Бээжингийн Олимпод 19 алт, нийт 49 медаль авч хэний ч таамаглаагүй амжилтыг гаргаж байлаа. Харин нутагтаа эхлэх наадамд медалийн тоогоор АНУ, БНХАУ-ын дараа гуравдугаарт орно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тэд Бээжинд Герман, Австраи, Япон зэрэг хүчтэй өрсөлдөгч нараа гүйцсэн Лондонгийн бэлтгэл байсан гэж зарим нь таамаглаж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn