Өнөөдөр “Foam Party” зохион байгуулагдана

Өнөөдөр “Нийслэл хотхон”-д (буюу АПУ-гийн дэргэдэх Нийслэл Асар) "Foam Party" нэртэй хөөсөн шоу болно. Foam Party нь Монголд анх удаа гадаа задгай талбайд болж байгаа юм. Оройн турш Mongol Mix Project болон DJ Zaya-гийн шилдэг сүүлийн үеийн хит дуунууд эгшиглэх юм. Мөн урилгаар Бөртө Чонын Үрс болон Catwalk хүрэлцэн ирж оролцоно. Энэхүү үйл ажиллагаанд зориулж АНУ-аас тусгайлан цахиж авчирсан хөөсны машинаар бүжгийн талбай болон бүжиглэж буй хүмүүсийг хөөсөн дунд бялхуулж Bikini-тэй бүжигчид оройн турш бүжиглэж шинэлэг орчин бүрдүүлэх гэнэ. Харин үнийн хувьд 10,000 төгрөг байх аж.
Д.Ундрах 24tsag.mn