
Хэрвээ ялын тогтоолоо авбал давж заалдана хэмээн ар гэрийнхэн нь мэдэгдэж байсан. Гэвч ялын тогтоолоо аваагүй учраас ийнхүү давж заалдахгүй байгаа аж. Хуулиндаа шүүхийн шийдвэр гарснаас 10 хоногийн дотор ялын тогтоолыг өөрсдөд нь өгөх ёстой гэнэ. Гэвч хурлыг даргалагч шүүгч Ч.Хосбаяр хөдөө сургалтад явсан, мөн туслах шүүгч нь эмнэлэгт хэвтсэн гэсэн шалтгаанаар өгөхгүй байсан.
Харин тэдны ялыг тогтоолыг бэлэн болгосон бөгөөд өнөөдөр гардуулахаар болсон байна. Ч.Амарболд, Ш. Батсүх, О.Зоригт нар ялын тогтоолоо аваад давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах аж. Хуулиндаа ялын тогтоолыг гардаснаас 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй хэмээн заажээ.
Б.Чимэг