
1976-1981 оны хооронд Аргентиний төрийг удирдаж байсан Жорж Рафейл Виделад 50 жилийн хорох ял оноожээ. Мөн 1982-1983 оны хооронд төрийн эрхийг барьж байсан Рональдо Бэнито Бигнонд 15 жил хоригдох болсон байна. Тэднийг зохион байгуулалттайгаар хүүхэд хулгайлсан, энэ бусармаг үйлдэл нь удаан хугацаанд үргэлжилсэн гэж шүүх үзжээ. Тиймээс тэднийг улс төрийн хоригдол хэмээн тодорхойлж байна. Харин хохирогч хүүхдүүдийн ар гэр болоод дургүйцсэн иргэд гэмт этгээдүүдэд оноосон ялын хэмжээнд сэтгэл хангалуун байна.
Жорж Рафайл Видела өнгөрсөн арван хоёрдугаар сараас энэ хэрэгт сэжиглэгдэн хоригдож байсан нь ийнхүү нотлогджээ.
Э.Мөнх