“Kush & Oyuka” хамтлаг жааз дууны цомог гарна

Монголын жааз дууны ертөнцөд Синатра, Майкл Бубле, Диана Кралл нарын дуунуудаар ковер тоглолт хийж, залуучуудын дунд шуугиан тарьж байсан жазз стилээр дуулдаг “Kush & Oyuka” хамтлагийнхан өөрсдийн бие даасан анхны цомгоо гаргахаар болжээ.Энэхүү цомогт хэд хэдэн шинэ уран бүтээл орж байгаа аж. Үүнд, “Say it now” нэртэй уг дууны үг аяыг Оюука өөрөө зохиосон бол дууны микс, мастерийг Сөүлийн “Super prism” студид хийлгэсэн байна. Энэхрүү хамтлагийн тухай товчхон танилцуулахад, дуучин
Куш, төгөлдөр хуурч Оюука нар 2006 оноос хамтран ажиллажээ. Улмаар 2011
оноос өөрсдийн “Kush & Oyuka” нэртэй жазз (бөмбөр, гитар болон
аргил гитарын хамт) хамтлаг байгуулжээ. Тэдний анхны тоглолт нь дээр дурдсан
дэлхийн жазз хөгжмийн нэрт төлөөлөгч алдарт Фрэнк Синатра-Диана Кралл
нарын уран бүтээлийг тайзнаа амилуулсан тоглолт юм.
Д.Ундрах 24tsag.mn