Төрийн ордонд 2012-2016 оны шинэ УИХ-ын анхдугаар чуулган эхэллээ.
Монгол улсын зургаа дахь парламнетын анхдугаар чуулганыг нээж
ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.

Төрийн ордонд 2012-2016 оны шинэ УИХ-ын анхдугаар чуулган эхэллээ. Монгол улсын зургаа дахь парламнетын анхдугаар чуулганыг нээж ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Мөн СЕХ-ны дарга Н.Лувсанжав сонгуулийн хуулийн дагуу явуулсан гээд олон давуу талтай сонгууль болсныг дурдлаа. Энэ жил гадаадад амьдарч байгаа монголчуудын саналыг авсан, автоматжуулсан машинаар санал хураалт явуулсан гэх зэрэг олон дэвшилтэт алхам хийснийг хэллээ.
Харин МАН-ынхан өчигдөр Өвөрхангай аймагт олонхийн санал авсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг хууль зөрчсөн гэж тангараг өргөхийг нь түдгэлзүүлсэн шийдвэрээсээ буцаахгүй бол чуулганд оролцхгүй гэж байсан. Гэсэн ч СЕХ-ноос өчигдөр ерөнхийлөгчид нэрийг нь өргөн барьсан бүх гишүүд чуулганы танхимд хүрэлцэн ирсэн байна.
Б.Баяр