Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Дөрвөн жилийн виз авч, зөөлөн сэнтийд заларсан эрхмүүдтэй танилц

2016-10-14
0
ЖИРГЭХ

МАН 2016 оны сонгуульд ялалт байгуулж, Засгийн эрхийг аваад байгаа. Сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагуудын 60 тэрбумын яриа буюу төрийн албан хаагчдийн халаа сэлгээний талаарх бичлэг дэлгэгдэж олны анхаарлыг татаад байсан билээ. Тэгвэл хууль хүчний байгууллагаас тус бичлэгийг зохион байгуулалттай бусдын нэр төрд халдсан бичлэг байсан гэдгийг мэдээлсэн. Тэгвэл өдгөө төрийн албан дахь халаа сэлгээнд өртөгсдийн тоо яам, агентлагийн төвшин 1100,  нийслэлд 200, хөдөө орон нутагт 700 гээд хоёр мянгад хүрсэн гэж сөрөг хүчин мэдэгдээд байгаа билээ. Харин энэ бүх халаа сэлгээний ард МАН-ын тодотголтой бүхэн зөөлөн сэнтийд заларч байгаа нь нууц биш.  Тэгвэл Мэргэжлийн Засгийн газрын сүүлийн үеийн зарим томилгоог багцлан хүргэж байна.

 

Монгол Улсын Үндэсний Номын Сангийн шинэ захирлаар  яруу найрагч Б.Ичинхорлоо томилогдлоо

 

95 жилийн түүхтэй, соёлын ууган байгууллагуудын нэг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн шинэ захирлаар МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоог томилжээ. Энэ албан тушаалыг өмнө нь Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Х.Чилаажав болон Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч  Г.Аким нар хашиж байсан билээ. Б.Ичинхорлоо нь МАН-ын гишүүн.

 

 “Номин талст” хамтлагийнхан ч МАН-аас томоохон бялуу хүртэв

 

Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргын албан тушаалд “Номин талст” хамтлагийн ахлагч, дуучин Д.Батсүх томилогдов. Харин Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар тус хамтлагийн дуучин А.Хаянхярваа томилогдож, шинэхэн ажлаа хүлээн аваад байна. Тэд хоёулаа МАН-ын гишүүд бөгөөд дуучин А.Хаянхярваа 2004 онд МАН-д элсчээ. Тэрээр 2012 оны Нийслэлийн ИХТ-д МАН-аас нэр дэвшиж байсан удаатай.

 

Мөн 2006 оноос МАН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн, 2007 оноос Бодлогын зөвлөлийн гишүүн болон МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны Ерөнхийлөгчийн урлаг соёлын зөвлөхөөр ажиллаж байжээ.

 

Н.Жанцанноровын хүү Нийслэлийн соёл,урлагийн газрын албан тушаалд томилогджээ

 

Төрийн Соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Ж.Дамдинцэрэн Нийслэлийн соёл,урлагийн газрын албан тушаалд томилогджээ. Тэрбээр загвар өмсөгч нэгэн. Токиогийн их сургуульд хөгжмийн чиглэлээр сурч төгссөн байна. Ж.Дамдинцэрэн "JCI Монгол" байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2015 онд МАН-ын гишүүнээр элсчээ.

 

Мисс Ё.Нямжав ГХЯ-ны Дипломат байгууллага, үйлчилгээ аж ахуйн газрын даргын сэнтийд залрав

 

2001 онд Завхан нутгаас ирсэн оюутан охин "Монголын сайхан бүсгүй"-гээр тодорч, нэгэн үе загварын тайзнаа гунхаж, ёстой л олны харцыг булааж явсан мисс Ё.Нямжав Гадаад харилцааны яамны Дипломат байгууллага, үйлчилгээ аж ахуйн газрын даргаар томилжээ. Сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга, НАМХЗ-ны Дэд ерөнхийлөгч болон "Социнтерний эмэгтэйчүүд"-ийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн захирал Д.Энхжаргалын зөвлөхийн албан тушаалыг хашиж байсан аж.

 

Зууны манлай дуучин Б.Сарантуяа СТӨ-ний дэд даргын албан тушаалд томилогдлоо

 

Зууны манлай дуучин Б.Сарантуяа 2010 онд МАХН нэрээ сольж МАН болоход тус намд элсэн орж байсан. 2010 онд хийсэн сонголт нь өнөөдөр түүнийг Соёлын төв өргөөний дэд даргын албан тушаалд авчирчээ.

 

“Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захиралд Б.Анхбаатар тэнцэв

 

Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн зарим иргэдийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Тухайлбал, “МОНЦАМЭ” мэдээллийн агентлагийн захиралд нэр дэвшсэн СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг, “Монголросцветмет” ХХК-ийн гүйцэтгэх захиралд нэр дэвшсэн Б.Мөнхбат нар ашиг сонирхлын зөрчилгүй гэж хянагдсан байна.

 

Мөн Замын цагдаагийн газрын даргад нэр дэвшсэн Б.Даваазул, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нарын 245 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзэхэд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй аж. Тиймээс тэд дээрх газруудыг удирдахаар болжээ.

 

ТОСК-ийн Ерөнхий захирлаар Ж.Хичээнгүй томилогджээ

 

Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн шинэ захирлаар Ж.Хичээнгүй томилогджээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайд асан, Төр нийгмийн зүтгэлтэн П.Жасрайн ач хүү билээ.

Ж.Хичээнгүй өмнө нь ТОСК-ийг Орон сууцны санхүүжилтийн корпораци /ОССК/ нэршилтэй байхад дэд захирлын албан тушаалыг хашиж байсан юм. Мөн ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайханыг ажиллаж байх үед тус газрын Эрх зүй, дотоод хяналтын газрын даргаар ажиллаж байсан билээ.

 

УИХ-ын гишүүн асан Д.Очирбат ЭМСЯ-ны төрийн нарийн боллоо

 

Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоногийнхоо нүүрийг үзэхэд хагас сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд тус засгийн газрын хийсэн ажил гэхээсээ илүүтэй томилгоо нь шүүмжлэл дагуулсаар ирлээ. Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газарт мэргэжлийн бус хүмүүс шагналын, мөнгөний журмаар орж ирж байгаа нь харамсалтай.

Өнгөрсөн долоо хоногт яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт явагдсан. Одоогоор таван яамны Төрийн нарийн бичгийн дарга томилогдоод буй. Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Д.Очирбат томилогджээ. 

Д.Очирбатын хувьд УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд хүний их эмч мэргэжилтэй нэгэн. Түүний өмнө С.Ламбаа уг албыг хариуцаж байсан билээ.

 

Жүжигчин Амараагийн эгч ТНБД болов

 

Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч, редакторын албыг хашиж байсан Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын, Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын туслах асан З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга болов.

 

Мөн Н.Цагаанхүүг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын, Г. Золжаргалыг Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилуулах саналаа ЗГ-т хүргүүлсэн.

 

Харин Ж.Ганбаатарыг Хэнтий аймгийн, Ч.Сарангэрэлийг Төв аймгийн, С. Батжаргалыг Увс аймгийн, Б.Ганзоригийг Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар, Х.Дашзэвэгийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар тус тус томилуулахаар нэр дэвшүүлжээ.

 

ТАЗ-ийн шалгалтад тэнцсэн эрхмүүдийн визийг Засгийн газар дарна

 

Төрийн албаны зөвлөлийн 32 дугаар хуралдаанаар энэ сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулсан удирдах ажилтны сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцжээ. Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар 15 ажлын байранд өрсөлдөхөөр 35 иргэн бүртгүүлсэн байна. Тэднээс 23 нь эцсийн шатанд тунан үлдэж, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэсэн байна. 

Хуралдаанаар тухайн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан

-Д.Мөрөнг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар,

-Л.Зоригийг Татварын ерөнхий газрын даргаар,

-Р.Содхүүг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар,

-Ц.Ням-Осорыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар,

-Б.Нямдавааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар,

-О.Алтансүхийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар

-Б.Чинбатыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар,

-Ц.Шаравжамцыг Биеийн тамир, спортын газрын даргаар,

-Л.Бямбасүрэнг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Зочин (202.131.252.213)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН-ыхан нураахыг нь НУРААНА.ЗОГСООНО. Үнэн ЧАНАР нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ.БАЙГУУЛНА. Угаас ЧАДВАР нь ЭНЭ. САНАГТУН
    2016 оны 10 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.40.132)
    Uhsenii songon shalgaruulalt bhav Dee show- aa bolij ard tumnii tolgoig erguuldgee bolimoor yum, Arai l dendvv ard tumniig doromjilj basamjlah yum daa, hezee Mingol uls zuv golidroldoo oroh yum boloo gej
    2016 оны 10 сарын 15 | Хариулах
  • Үнэнбат (103.57.92.204)
    Хойт солонгос лугаа адил болжээ
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • ТАХ (122.201.31.187)
    Яамдуудад хуучин байсан дарга нарыг буцааж даргаар тавихгүй байх нь дээр. Бүгд би чадна тэр чадахгүй гэдэг. Архаг дарга нар л төрийн албыг завхруулдаг. Сайхан залуучуудыг тавих хэрэгтэй. Нам дагаж дарга болсон хүмүүс зүгээр суудлаа тавьж өгөх бэлтгэлтэй байх хэрэгтэй. Шүүхдээд эргэж заваараад. Тэр ЭМЯ-ны би чадна гэсэн ялзарсан авгай нарыг хуугаар нь сольж залуучууд, эрэгтэйчүүдийг тавьбал таарна
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • Enhmaa (202.179.24.72)
    AN-n mangar heneggyi golgoruud bolhooro ataarhaad uhehnee
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • сахиус эх (202.9.41.221)
    Газрын даргын албан тушаал 200 саяын томилгоотой гэж дуулсан шvv Тэр 200 сая байгууллагын ажилчдын хармаа хотеоос гарах байхдаа
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.42.117)
    Sarantuya ter ajliig hiij chadahgvi!!!!!!!!!!!!!mal
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • jook (202.9.42.179)
    Ene llaruud uneheer hereg alga uu Uher ni uragshaa guigeed ene neg l bishee Mongol orniig mini zarchaad yavaad uguh vii
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • зочин (202.70.34.98)
    БИД ЧИНЬ ХААШАА ЯВЖ БАЙНА ВЭ ХАРИУЛАХ ХҮН БАЙНА УУУ
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Буцаад марш
      2016 оны 10 сарын 14
  • Зочин (202.179.17.162)
    hiij l baig l de ataarhaad vhehne vv vheree
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.212.118.90)
    Үхэр монгол жунгаад их хайртай юм. Улаанбаатар хотыг хүүхэд тоглох, хөгшид нарлах газаргүй болтол зарсан хулгайч жунгаагийн эрлийзийг сонгосон. Одоо тэд нарт нутгаа барьцаална. Үхэрнүүд жунгаа цэргээр ацаа сэт өшиглүүлээд ирэхээрээ эрх чөлөө ямар үнэтэйг ойлгох болов уу? Үгүй биз дээ.
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • Итгэхгүй ээ (103.229.122.126)
    Яг шалгалт өгч тэнцлээ юу?!!! ИНЕГ-ын дарга гэж юу ч чадахгүй худлаа ярьсан мөрийтэй тоглосон л гар байдаг
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.91.217)
    урлагийнхан Жавхлан шигээ сэтгэнэ шүү дээ энэ комментээр дүүрэн атаархал Урлагийнхан их атаач гэсэн үнэн байх Жавхланг дэмжих нь бүү хэл урлагийнхан тэр тусмаа рок попынхон яалаа газар доор ортол нь муулсан шүү Эсвэл попынхон монгол ёс жаягаасаа хол юм болов уу Урлаг талаас л хэн хэгэн үйл явдалтай холбогдоход сөрөг коммент урсчих юм
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • Hun (202.9.42.209)
    Urlariinhan molgoi saitai yumaa ene ni ednii sonsgol sainiih bolohoos setgehui uhaan sainiih bish yumsan MAN mungu geheer nud ni tag sohor nam gedgee batlaj bui ni terdee
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.31.218)
    Албан тушаал мөнгө олох арга болжээ, мөрөарөө ажлаа хийгээд явах чадамжгүй улсууд байна
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • mongol (202.9.42.209)
    Shibertei hul doloogchid luibarchin nartai niilj Mongoliig samarch duusah bololtoi etsest mi Hyatadad hudaldaad booliin bool bosgoni shoroo bolgoh bololtoi duuschdee bidnii songolt sohor bailaa. Aldaag buu dabt
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    МАН ын ЭРГҮҮ ТӨЛӨГНҮҮД
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • ЗОЧИН (203.91.117.8)
    АН ЫНХАН ЮУНД АТААРХААД БАЙГАА ЮМ ТАНАЙ ЗГ ЫН САЙДУУДААС ИЛҮҮ ЧАДВАРТАЙ ХҮМҮҮС БАЙНА С ЭРДЭНЭ ОДОО ТАНАЙ ГАНЦ ОНОЛЧ САЙД ГЭХЭЭР ИЧИХГҮЙ БАЙНА УУ ТЭР ЯМАР БОЛОВСРОЛ ХҮМҮҮЖИЛТЭЙ БИЛЭЭ УДАХГЙ ЭРДЭНЭ ВАНГИЙНУБ БОЛОХ УУ
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
    • Зочин
      БИТГИЙ ХУЦ
      2016 оны 10 сарын 14
  • Зочин (202.126.91.217)
    Яруу найрагч Ичинхорлоогоос энлээд томилсон хүмүүс зөв л байнаш дээ Тэд чаднаа Сараа гэхэд л СТӨг аваад явж чадна шүү дээ Зөв зөв төрийн албанд архагшиж эвдрээгүй хүмүүс байна
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • zochin (202.55.183.83)
    heden tugrug idehin tuluu uhtelee temtseh umaa
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • зочин (202.9.42.100)
    Монголчууд сайхан сэтгэлтэй улс шүү,нэгнийгээ дээшээ гарч луйвар хийхэд нь туслаад л...
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Ичих булчирхайгүй лларууд
    2016 оны 10 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
    11 цаг 31 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
    11 цаг 37 мин
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
    11 цаг 40 мин
  • “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтын явц 25 орчим хувьтай үргэлжилж байна
    11 цаг 48 мин
  • Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
    12 цаг 7 мин
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
    12 цаг 55 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
    13 цаг 28 мин
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
    13 цаг 59 мин
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
    14 цаг 29 мин
  • Дэд бүтцийн салбарт хэрэгжүүлэх түншлэлийн төслийг танилцууллаа
    14 цаг 47 мин
  • Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
    14 цаг 53 мин
  • Ой, хээрийн түймрийн аюулын урьдчилсан зураглалыг гаргажээ
    15 цаг 23 мин
  • Зөвшөөрлийн нэгдсэн сан болох e-business.mn системийн “Худалдаа” хэсэгт ТҮЦ болон мухлаг хоёул багтсан байна
    15 цаг 34 мин
  • “Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй уулзана
    15 цаг 37 мин
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    16 цаг 48 мин
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
    17 цаг 4 мин
  • Д.Трамп: Бид Тегерантай тохиролцоонд хүрэх хүртэл Ираны боомтуудын хоригийг цуцлахгүй гэдгээ мэдэгдэж байна
    17 цаг 38 мин
  • Apple Pay-д Голомт банкны Visa брэндийн картыг холбон ашиглах боломжтой боллоо
    17 цаг 44 мин
  • МУУ ТОЙРОГ: Сэтгэл гутрал нь нойрны хямралын хамгийн том шалтгаан болж байна
    17 цаг 56 мин
  • ФОТО: Эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах өдөрлөг болж байна
    18 цаг 8 мин
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Зуун жил ганцаардсан хүн
  • UB food festival-2026:18 улс үндэстний нэрийн хоолыг нэг дороос амтлаарай
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • Шүүхээс шүүгдэгч Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт хоёр жилийн хорих ялыг тус тус  оноолоо
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • ТАНЫ ХЭРЭГЛЭЭНД ОЙР ₮ КРЕДИТ КАРТ
  • Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Дэлхийн банк, ОУВС-гийн хаврын уулзалтад оролцож байна
  • Дэлхийд нөлөөлж буй жүжигчин Эмма Уотсоны тухай 24 БАРИМТ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Зуун жил ганцаардсан хүн
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны хоёрдугаар хуралдаан боллоо
  • Увс аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна
  • "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • АНУ болон Ираны талууд дайныг эцэслэхээр дахин хэлэлцээрийн ширээний ард сууна
  • Зуун дамнасан алдартан Леонардо да Винчи
  • С.Баярцогт: Ирэх хоёр сонгуульд дараалсан ялалт байгуулахын тулд ажиллана
  • Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрч, хаврын тариалалтын бэлтгэл хангагдаж байна
  • “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө
  • Чансаа: Улсын цолтнууд цөөхөн багтсан шилдэг 24 бөхийн эрэмбэ
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Өнөөдөр "Бийр ярьж, өнгө амилсан өдөр" тохиож байна
  • Монгол Улсыг гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
  • У.Хүрэлсүх: УИХ хулгайч дээрэмчид үүрээ засдаг, өндөглөдөг газар байж болохгүй
  • УИХ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэнэ
24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК