БНСУ-д өчигдөр Монгол залуу нутаг нэгтнээ хутгалж, Кёнгиду, Гуянг ши хотын цагдаагийн байгууллагад саатуулагджээ.

БНСУ-д өчигдөр Монгол залуу нутаг нэгтнээ хутгалж, Кёнгиду, Гуянг ши хотын цагдаагийн байгууллагад саатуулагджээ. Цагдаагийн алба хаагчдын мэдээлснээр Монгол улсын иргэн, тус улсад гэрээгээр ажиллаж амьдардаг Х нь хамт ажилладаг Монгол залуу Б-г хөдөөнөөс гаралтай хэмээн үргэлж хэл амаар доромжилж байжээ. Тэгээд хамтдаа архи ууж байх үедээ архинд согтсон Б түүнийг хөдөөнөөс ирсэн хэмээн доромжиллоо хэмээн согтуугаар хутга далайн Х-г хутгалсан байна. Х нь одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд амь нас нь аюулгүй байгаа юм байна. Харин түүнийг хутгалсан Б-д цагдаагийн байгууллагаас хүний амь нас хөнөөхөөр завдсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Б.Чимэг