Их, дээд сургуулиудын захирлуудын чуулган болно

“Даяаршлын эрин үеийн дээд боловсролын шинэчлэл, сорилт, туршлага, арга барил” сэдэвт дэлхийн их, дээд сургуулиудын захирлуудын олон улсын чуулган Улаанбаатарт болох аж. Энэхүү чуулган нь энэ сарын 8-11-нд болох бөгөөд ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ зэрэг 14 орны 30 гаруй сургуулийн 60 төлөөлөгч оролцоно. Монголоос МУИС , ШУТИС, ЭМШУИС, МУБИС зэрэг дотоодын их сургуулийн захирал, багш нар илтгэл тавих юм. Мөн үүнтэй холбогдуулан тунхаг бичгийн үзэл санааг хэрэгжүүлэх байнгын хороо байгуулан, хоёр жил тутамд уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн тус чуулганыг Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор манай оронд анх удаа зохиох юм.
Д.Ундрах 24tsag.mn