УИХ-ын 72 гишүүн төрийн тугандаа мөргөж, тангарга өргөж дууслаа. Нэрсийн
жагсаалтын дагуу АН-ын дарга Н.Алтанхуягаар ёслолын ажиллагаа эхэлсэн
бол Д.Зоригт гишүүнээр дууслаа.

УИХ-ын 72 гишүүн төрийн тугандаа мөргөж, тангараг өргөж дууслаа. Нэрсийн жагсаалтын дагуу АН-ын дарга Н.Алтанхуягаар ёслолын ажиллагаа эхэлсэн бол Д.Зоригт гишүүнээр дууслаа. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Та бүхэн хэцүү ажил хийх гэж ирсэн. Бүрэн эрхийнхээ хугацаанд иргэдийнхаа захиа даалгаврыг мартахгүй ажиллаж чадна гэдэгт итгэж байна. Монголын түүхт төрийн түшээгээр сонгогдсон та бүхэн баяр хүргэе. Нэгэн үзүүрсэтгэлээр ажиллахад тань амжилт хүсье. Монгол түмэн мандан бадрах болтугай” гэлээ. Одоо чуулганыг хамгийн ахмад настай гишүүн Д.Дэмбэрэл даргалж, гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх УИХ-ын хамгийн анхын тогтоолыг уншиж танилцуулж байна.
Б.Баяр