Монгол улсын зургаа дахь УИХ-ын анхны чуулганы анхны тогтоолыг 100 хувийн саналтайгаар баталлаа.

Монгол улсын зургаа дахь УИХ-ын анхны чуулганы анхны тогтоолыг 100 хувийн саналтайгаар баталлаа. 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан 72 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай энэ тогтоолыг 69 гишүүний 69 нь зөвшөөрснөөр баталлаа. Ингэснээр хуучин гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа юм. Одоо шинэ гишүүд зургаа авахуулснаар чуулган завсарлаж байна. Энэ парламетийн 50 хувь нь шинэчлэгдэж, олон эмэгтэйчүүдийн төлөөлөл орж, гурван бие даагч гишүүнтэй болсноороо онцгойрч байгаа юм.
Б.Баяр