Банкууд гэрээслэл бичиж байна

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг есөн том банк дампуурч магадгүй гэж үзэн “гэрээслэл” бичсэн байна. АНУ-ын санхүүгийн зохицуулалтын байгууллагуудын шаардлагаар Deutsche Bank ч мөн гэрээслэл бэлтгэжээ. АНУ-ын санхүүгийн зохицуулалтын албаны шаардлагаар тус орны нутаг дэвсгэрт ажиллагаа явуулдаг есөн том банк дампуурсан нөхцөлд хэрхэн ажиллах онцгой тохиолдлын төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Холбооны нөөцийн систем, депозитивын даатгалын холбооны корпорацийн (FDIC) өгсөн үүрэгт АНУ-ын Bank of America, Citigroup, GoldmanSachs, Morgan Stanley, JPMorgan Chase, Швейцарийн Credit Suisse, UBS, Их Британийн Barclays,Ггерманы DeutscheBank хамрагдлаа. Эдгээр зээлийн байгууллага дампуурсан нөхцөлд аль болох хурдан хугацаанд, гарз багатайгаар үйл ажиллагааг зогсоох төлөвлөгөөг гэрээслэлд бичжээ. Хямралд орвол улс нь тэднийг аварна гэсэн горьдлого том банкууд байгаа учраас эрсдэл хийдэг гэсэн сэжиг байгаагаас “гэрээслэл”-ийг бичүүлж авчээ.
Д.Ундрах 24tsag.mn