
Тус киноны зураг авалт энэ долоо хоногт эхэлсэн бөгөөд дараа жил дэлгэцнээ гаргах юм байна. Наоми Уоттс “Гайхалтай түүхэн эмэгтэйн дүрийг бүтээх болсондоо миний сэтгэл туйлийн өндөр байна. Түүний төгс төгөлдөр сайхан бүхэн надад олон талаар нөлөөлсөн” гэжээ. Уг киног “Алдар хүндийн уналт” киног найруулсан Оливер Хиршбейгэл найруулж байгаа аж. Кинонд зүрхний мэс засалч Хаснат Хан болон Диана гүнж хоёрын хайр дурлалын тухай өгүүлэх гэнэ.
Ц.Болор