Хөвсгөлд яруу найргийн наадам болж байна

Өнөөдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн утга зохиолын нэгдлээс зохион байгуулж буй академич, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Б.Ширэндэвийн 100 жилийн ойд зориулсан “Тархинаас ургасан суут ухаан” улсын хэмжээний яруу найргийн наадам эхэлж байна. Тус уралдаан Б.Ширэндэв агсны Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд болох юм. Найргийн наадмын тэргүүн бүтээлийг нэг сая төгрөг, дэд байрыг 500 мянга болон тусгай байрын гурван бүтээлийг 250 мянгаар урамшуулах аж. Наадмын эхний шатанд 60 гаруй бүтээл ирснээс сүүлийн шатанд 10 найрагчийн бүтээл шалгарсан байна. Үүнд, А.Эрдэнэ-Очир, О.Цэнд-Аюуш, Э.Гантулга , Б.Энхтөр , Б.Болорцэрэн , Б.Төгсжаргал , Ж.Баттулга, Б.Хадбаатар , Л.Ганчимэг , Н.Минжинсайхан нар шалгарчээ.
Д.Ундрах 24tsag.mn