Өнгөрсөн ням гарагт Карибийн арал дээр “үхсэн” гэж тооцож байсан зартай гэмт хэрэгтнийг хуримаа хийж байхад нь баривчилжээ.

Өнгөрсөн ням гарагт Карибийн арал дээр “үхсэн” гэж тооцож байсан зартай гэмт хэрэгтнийг хуримаа хийж байхад нь баривчилжээ. 150 гаруй зочин ирж, 1.41 сая ам.доллар зарцуулсэн тансаг зэрэглэлийн хуримын үеэр Колумбын цагдаа нар сүйт залуу болох ноён Торресийг хар тамхи худалдаалсан хэргээр саатуулсан байна. Учир нь Торресийн жинхэнэ нэр нь Фиритинга бөгөөд өөрийгөө нас барсан хэмээн тэмдэглүүлж сүүлийн хэдэн жил хуурамч бичиг баримтаар амьдарч байсан аж. Тэрбээр Колумбын хар тамхины томоохон сүлжээ Урабеногийн нөлөө бүхий гишүүн гэнэ.
Фиритинга нь 2010 оны хоёрдугаар сард өөрийгөө нас барсан гэж тэмдэглүүлжээ. Гэвч цагдаагийн байгууллага Үндэсний нотариатын байгууллагатай хамтран түүнийг барьж чаджээ.
Э.Мөнх