Ливийн орон нутгийн сонгуультай холбоотойгоор долоо хоногийн өмнөөс улс төрийн нөхцөл байдал хурцдаж эхэлсэн юм.

Ливийн орон нутгийн сонгуультай холбоотойгоор долоо хоногийн өмнөөс улс төрийн нөхцөл байдал хурцдаж эхэлсэн юм. Өнгөрсөн шөнө Ливийн Аядаби хотын иргэд сонгуулын санал авах байранд их хэмжээний гал тавьж, сонгуулийн материалыг шатаажээ. Цагдаагийнхан энэ хэргийг сонгуульд оролцогчид санаатайгаар тавьсан гэж үзэж байгаа юм.
Хэдийгээр галын аюул бага байсан ч Аядаби хотын иргэдийн санал хүчингүй болж шатсан нь асуудал томоохон асуудал үүсгэжээ.
Сонгуулийн комиссийн тэргүүн Бенгхази Жамал Бургин “Энэ сонгууль хойшлогдох байсан, эсвэл сонгуулийн санал өгөх байрыг солих байсан юм. Тэгэж чадаагүйгээс ийм зүйл боллоо” хэмээн ярьжээ.
Э.Мөнх