Улсын баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн рүү явах маршрут гарчээ.

Улсын баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн рүү явах маршрут гарчээ. А, Б, Д, Ж зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Энхтайваны гүүрний урд уулзвараар баруун тийш эргэх, эсвэл Замын цагдаагийн газрын урд улзвараар гарч, Махатма Гандигийн нэрэмжит гудамжаар зорчиж тус тусын зогсоолд хүрч байрлах юм байна. Харин Ү, Г зөвшөөрөлтэй тээвэрийн хэрэгсэлүүд Зайсангийн гүүрнээс зүүн эргэж, Их тэнгэрийн замаар, эсвэл “Нарантуул” ОУХТ-ийн урд уулзвараар “Дүнжингарав”-ын урд талын шинэ замаар чигээрээ явж байрлалаа эзлэх юм. Автомашинуудад олгож буй М зөвшөөрөл хоёр төрөл байгаа бөгөөд зөвхөн хурдан морины барианы газарт очих эрхтэй аж.
Ц.Болор