ОХУ-ын Саха улсын нийслэл Якутск хотод болж буй өсвөрийн тамирчдын
“Азийн хүүхдүүд ” спортын V наадамд 28 орны 3000 өсвөрийн тамирчин 20
төрлөөр өрсөлдөж байгаа билээ.

ОХУ-ын Саха улсын нийслэл Якутск хотод болж буй өсвөрийн тамирчдын “Азийн хүүхдүүд ” спортын V наадамд 28 орны 3000 өсвөрийн тамирчин 20 төрлөөр өрсөлдөж байгаа билээ. Тус наадамд 152 тамирчинтай Монголын баг хамгийн олон хүнтэй багаар тодорчээ. Энэхүү наадам нь Олимпийн хөдөлгөөний 100 жилийн ойд зориулан 1996 онд анх зохион байгуулсан аж. Энэ удаа “ Олимпийн санааг хүүхдүүдэд” гэсэн уриатай болж буй бөгөөд Азийн олимпийн зөвлөлийн тэргүүн ахмад Аль-Фахад Аль-Сабах болон тус тивийн олог орны Үндэсний олимпийн хороодын удирдагчид, ЮНЕСКО-гийн төлөөлөгчид оролцож байгаа гэв. Тэд наадмын үеэр болох чуулганд оролцож, өсвөр насныхныг спортод татах асуудлыг хэлэлцэх юм байна.
Ц.Болор