АНУ-ын Калифорни хотын эрх баригчид тусгай үйлчилгээний хамгийн
сүүлийн үеийн өндөр хурдны галт тэрэг бүтээж, туршиж эхэллээ. Энэхүү
галт тэрэг нь Лос Анжелос, Сан Франциско чиглэлд аялах бөгөөд цагт 209
км цаг хурдлах хүчин чадалтай гэнэ.

АНУ-ын Калифорни хотын эрх баригчид тусгай үйлчилгээний хамгийн сүүлийн үеийн өндөр хурдны галт тэрэг бүтээж, туршиж эхэллээ. Энэхүү галт тэрэг нь Лос Анжелос, Сан Франциско чиглэлд аялах бөгөөд цагт 209 км цаг хурдлах хүчин чадалтай гэнэ.
Харин шүүмжлэгчдийн зүгээс энэ галт тэрэг хэт их өртөгтэй гэж байгаа боловч дэд бүтцийн шинэчлэл хийж чадсан хэмээн дэмжих хандлагатай байгаа юм. Лос Анжелосоос Сан Франциско хүртэл 68 ам.доллар орно гэж тооцоолжээ. Калифорн хотын захирагч Жерри Браун энэ төслийн ихээхэн дэмжиж байгаа. Тэрбээр тээврийн салбарт хийх томоохон өөрчлөлт болж чадна гэж найдаж байгаагаа хэлжээ. Уг төслийг хэрэгжүүлэх эсэхийг ирэх пүрэв гаригт шийдвэрлэх гэнэ.
Э.Мөнх