
Тус улсын тамирчид 2008 онд авсан медалийн тоогоо өсгөх зорилготой байгаа бөгөөд “алтан медаль бүрийн төлөө” гэсэн уриатай оролцож байгаа аж. Өнгөрсөн олимпийн наадамд Хятадын 639 тамирчин оролцож 51 алт, 21 мөнгө, 28 хүрэл медаль авсан юм. Энэ жил саадтай гүйлтийн төрөлд Лиу Сиан, усанд сэлэлтийн төрөлд Сун Ян нарыг амжилттай оролцоно гэж найдвар тавьж байгаа. Хятадын Спортын ерөнхий хорооны тэргүүн Лиу “Дэлхийн тамирчид жил ирэх бүр чансаа нь ахиж, тэмцээн улам өрсөлдөөнтэй болж байна. Гэхдээ манай улсын тамирчид энэ бүхэнд бэлэн байгаа. Бид алтан медаль бүрийн төлөө өрсөлдөх болно” гэжээ.
Б.Баяр