Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
09.00 цагт: Онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй байгууллагуудад зориулсан кибер аюулгүй байдлын сургалт МҮХАҮТ-д болно. Холбогдох утас: 88813754
11.00 цагт: “Ажилтай өрх-Аз жаргалтай гэр бүл” өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно.
11.30 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн одон медаль гардуулна.
16.00 цагт: "Дэлхийн энхийн их наадам” ТББ-аас жил бүр олгодог "Энхийн шагнал"-ыг гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ “Чингис хаан” үндэсний музейн танхимд болно.