зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.10.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хандивын улстөр буюу авлигын уурхай

2017-2-03
0
ЖИРГЭХ

Хуульч Ч.Баяртуул нэгэнтээ "Өнөөдөр манай нийгмийг идэж, эдийн засгийн цусны эргэлтэнд хувалз шиг шигдчихээд эрүүл цусыг ховдоглон сорж буй авлига гээчийн жинхэнэ үүр уурхай нь улс төрийн намууд өөрсдөө болчихсон байна гэдэгтэй би санал нийлдэг.  Улс төрийн намын санхүүжилт хийгээд авлига хоорондоо шалтгаант холбоотой гэдэг нь батлагдсаар байна. Тиймээс улс эх орон минь авлигаас ангид байж амар амгалан, эдийн засгийн тогтвортой өсөлттэй байгаасай" гэж хэлсэн байдаг юм.

Энэ энгийн нэг хуульчийн амнаас гарч байгаа үг боловч мөн чанартаа өнөөгийн улс төрийн, улс төрчдийн хийж буй  "санхүүжилт", "хандив" гэдэг халхавчны цаанаа хийгдэж буй авлигын тухай хатуу боловч үнэнийг хэлсэн үг байлаа. Хэрэв энэ талаар хэн нэгэн улс төрч хашгирсан бол тэр нь популизм, дээрээс нь түүний амнаас унасан "сул унгас" л болох байлаа.

Гэвч  улс төр сонирхдог, намын гишүүн гэх хэдэн зуун мянган иргэдийн халаасыг тэмтэрч, хандив нэрээр албан тушаалын наймаа хийдэг энэ үзэгдэл яг л хүний нүдэнд үл үзэгддэг аалзны тор болсон. Дөхөж очоод нарийн харвал тэрхүү аалзны тор тод харагдана. Бүүр сүүлдээ нарийн зохион байгуулалтанд шилжиж ялсан нам албан тушаалыг дэлгүүрийн лангуун дээр зарагддаг төрөл бүрийн бараа шиг зарж борлуулдаг болж.

Хамгийн сүүлийн жишээ нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр цацагдсан МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй нарын ярианы бичлэг батлаад өгнө. Хожмын буюу 2017 оны сонгуулийн зардал мөнгөө төвөггүйхэн олох гарцыг бодож олсон нь энэ. Төрийн албыг төрлийн алба болгох, албан тушаалын модыг амин хувийн болгож нахиалуулах энэ л эх үүсвэрийг шулуухан тавьчихсан нөхдүүд. Хурган даргаас эхлээд хуулийн дээд байгууллага хүртэлх албан тушаалыг үнэлж, түүгээрээ бүхэл бүтэн 60 тэрбумыг босгож чадсан байх гэж бодож байна. Саарал ордноор тэнүүчлэх элдэв хов живэн дунд нэг удирдах газрын даргын суудал тэрбум төгрөг хүрсэн тухай хальт хульт яригддаг юм. Худалдаж авч байгаа нөхөр нь ялихгүй. Гэсэн атал тэрбумаар үнэлсэн суудал худалдан авч байхыг бодоход 4 жилийн турш "шархаа нөхөх"-өө бодох л байлгүй. Ийнхүү ард түмний халаасыг ил далд тэмтэрсээр байдаг ч манайхан хошгирсоор л байх юм. МАН-ын тавьж буй хандивын жүжигт итгэж, хаа байсан Өмнөговь, Ховдоос утас цохиж "Дансаа явуул" гэж байхав дээ. Мөнөөх жүжиг тавьсан засаг нь "Ард түмний сайхан сэтгэл рүү ус цацаж болохгүй. Данс нээж өг" гэсэн юм байх. Ингээд данс нээгээд л иргэд хандивлаад л байж дээ. Харин хандивын мөнгө хаачих вэ? Ард түмэн өөр төл, өрөөлийн өмнө сөхөрч болохгүй гэж байх шиг байна лээ. Гэтэл Ерөнхий сайд нь тэс өөр юм ярьж, өр төлөхөд зориулахгүй өөр юманд зарцуулна гэсэн. Утаа униарыг устгахад зориулах юм байх аа. Энд ёстой долоо хойшоо хар гээч үг зохих байх.

Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд хичнээн тэрбумыг утааны араас салхинд хийсгэлээ дээ. Энэ жил ч мөн ялгаагүй. Гэр хорооллын зарим хэсгийн тогны үнийг хөнгөллөө. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчийг нь тооцоололгүй хөнгөлөлт хийснээр ямар ч үр дүн гарахгүй байгаа. Өөрөөр хэлбэл тогны үнийг хөнгөлөхөөс өмнө тогоор халах халаалтын системийн асуудлыг шийдчих байлаа. Үүнийг тооцохгүйгээр тогныхоо үнийг хөнгөлж орхитол хятадын тосон тень, халуунаар үлээдэг сэнс зэрэгхэн үнээ нэмж, боломжтой нэг нь авч тавьсан боломжгүй нь бахь байдгаараа. Гэр хороололд нүүрс түлээд сууж байгаа иргэн шалны халаалт тавьж чадах уу. 1квм нь 2 сая 500 орчим мянган төгрөг. Өнөөдөр иргэдийн амьдрал ямар байгаа билээ дээ. Бодит байдал ийм л тарчигхан. Харин Ерөнхий сайдыг шинэхэн халаадаа өмсөж, ширээнийхээ бүтээлгийг сольсон ховор айлд урьдчилан бэлтгэж байгаад оруулсан байна лээ. Тэгэхээр цаадах чинь гэр хорооллын айл өрхүүд миний буянаар бүгд халуун дулаан утаа униаргүй сууж байгаа гэж маадгархан бодож суугаа байх. Тэгээд ч албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг юм хойно доо. За энэ ч яахав. Нөгөө улс төрийн намын санхүүжилтийн асуудалдаа эргэн ороё.

Манай улс төрийн намуудын санхүүжилт нь “Улс төрийн намын тухай” хуулиар зөвшөөрсөн эх үүсвэрээс санхүүжигдэж байна. Гэхдээ намууд хууль бус эх үүсвэрээс санхүүжигдсэн нэг ч тохиолдол бий байх. Яагаав, нөгөө алдарт Н.Энхбаяр гуай чинь Шийлэгдамбыгаа "Мөнгө олж ир" гэж загнасаар байгаад шоронд явуулчихсан шүү дээ. Гишүүн, дэмжигчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ намыг дэмжин хандив өргөж бас авч болохыг хуулиар зөвшөөрсөн байдаг болохоос биш загнаж байгаад олуул гэсэн зүйл байхгүй л дээ. Улс төрийн намд хандив өгөх нь хууль бус үйлдэл биш. Харин хэмжээнээсээ хэтэрсэн байна уу, үгүй юу гэдэг асуудал. Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10,0 сая, иргэдээс нэг сая төгрөг бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд 2-оос дээш удаа хандив өгөх, намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хуулиар хориглосон байдаг юм.

Гэтэл энэ асуудал одоо цагаандаа гарсан гэж хэлж болохоор болсон. Хандив өгсний төлөө албан тушаалд очиж байна, хандив өгөөд албан тушаалыг авч байна, хандив гэдэг зүйл хувийн эрх ашгийн төлөө болж. Сайн дурын хандивлагчаас хандив авахын оронд албан тушаалыг зарж байна.

Тиймээс улс төрийн нам бүр зөвхөн тэр намд гэсэн нэрээр хандив хүлээн авч, хандив хүлээн авах иргэн ба хуулийн этгээд гэсэн 2 төрлийн данстай байх, бүртгүүлсэн дансаас өөр дансаар болон бэлнээр мөнгөн хандив хүлээн авахыг хориглох, дансны орлого, зарлагын тайланг олон нийтэд мэдээлж байх харилцааг хуульчлах нь зүйтэй гэсэн Ч.Баяртуулын саналыг дэмжиж байна.

ХБНГУ-ын Үндсэн хуулийн 21.1 дэх заалтад зааснаар улс төрийн намууд санхүүгийн бүх үйл ажиллагаагаа тайлагнахын зэрэгцээ “Улс төрийн намын тухай” хуульд нь заасны дагуу улс төрийн намууд санхүүгийн тайлангаа албан ёсны аудитор юм уу аудитын компаниар хянуулж тухайн оны есдүгээр сарын 30-ны дотор Бундестагийн ерөнхийлөгчид санхүүгийн тайлангаа хүргүүлэх үүрэгтэй байдаг юм билээ. Ингэж гэмээнэ улс төрийн халуун тогоонд буцалж буй хандивын аяны жинхэнэ нүүр царай харагдана даа, хандивын улс төрчид минь.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТӨРИЙН ДЭЭГҮҮР ГҮЙСЭН “ХАР МУУР”
Жоомоо алах гээд байшингаа шатаав!
BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
"The Beatles"-ийн ард байсан хүн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (22)

  • ЭДИЙН ЗАСАГЧ (150.129.143.8)
    ОФФШЕРТОНГУУД МОНГОЛ ДОО МӨНГӨӨ ОРУУЛЖ ИРЭЭЧ ҮГҮЙ БОЛ БҮГДЗАЙЛЦГАА, АЖЛАА АЛБАН ТУШААЛАА ӨГӨӨД
    2017 оны 02 сарын 04 | Хариулах
  • ЗОЧИН (103.10.22.30)
    100 ХУВЬ МАХН НАМБАРЫН ЭНХБАЯРЫГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ МОНГОЛЧУУД АА ҮР ХҮҮХЭД ХОЙЧ ҮЕЭЭ БОДОЖ НАМ БИШ ХҮНИЙГ СОНГОЖ ХАЙРТ МОНГОЛ ОРНОО МАНДУУЛЪЯ ЗАЛУУСАА МАН АН ОФФШОРТОН НАМУУД

    МАХН Л ӨӨРЧИЛӨЛТ ХИЙЖ ЧАДНА ӨӨР НАМУУД ЧАДАХГҮЙ Н ЭНХБАЯРЫН ХЭМЖЭЭНД СЭТГЭН БОДОХ ЧАДВАР ТОЛГОЙ ХҮРЭХГҮЙ ЯС ЮМАН ДЭЭР Н ЭНХБАЯР Л МОНГОЛЫГ АВЧ ЯВЖ ЧАДНА ИХ ӨР ШИРНЭЭС САЛГАЖ МОНГОЛЫГ ӨРГҮЙ БОЛГОЖ БАЙСАН ХҮН ХИЙСЭН ЮМ ТӨРД ИХ БАЙДАГ ЮМ ШД ЭНЭ ЛУЙВАРЧИД Л ӨӨРСДИЙГӨӨ ЛАГ БОЛГОЖ Н ЭНХБАЯРЫГ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛАХИЙГ БОДОЖ НОЙРОН ХҮРДЭГГҮЙ ХОР НАЙРУУЛДАГ НЬ НУУЦ БИШ ИЛ БОЛСОН

    АВИЛАГА ХАНДИВААР МАН ТОЛГООЛЖ БАЙДАГ НЬ НУУЦ БИШ АРД ТҮМЭНД ИЛ БОЛСОН ЗҮЙЛ МАН ОФФШОРТОН ЛУЙВАРЧИД Л БАЙДАГ ҮНЭН ГАЗРЫН ХУЛГААЧ УЛСЫН ИХ ХУРАЛЫГ УДИРДАЖ БАЙГААД МАШ ИХ ХАРАМСАЛТАЙ БАЙДАГ ИЙМ БУЗАР ГАРУУДИЙГ НЭРИЙН ТАТАХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭН БОСОХ БОЛНО МАН ЛУЙВАРЧИДИЙН ЭСРЭГ ЖИНХЭН ЛУЙВАРЧИД Л МАН Д БАЙНА ИЧИЖ АМЬД ЯВ ЛАЛАРУУД

  • Зочин (202.9.43.251)
    авлига гээчийн жинхэнэ үүр уурхай нь улс төрийн намууд өөрсдөө болчихсон юм бол, намаас үүдэлтэй засгийн газар нь авилгатай тэмцээд ямар үр дүн гарах вэ дээ!? хүн өөрийгөө зодно гэж байдаггүй биз дээ
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.186.201)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • зочин (103.26.193.172)
    Улс орноо хүнд үед ард түмэн хандив өргөж болно оо, Энэ сайн санаа бүхэнд саад болж байдаг арчаагүй юмнуудын үгийг бүү сонс, ард түмэн минь, улс орон хичнээн хурдан хямралаас гарна ард бидэнд төдийчинээ сайн, ИЙМ ухаантай ард түмэн шүү бид,
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • irgen (202.9.43.199)
    Ard tumen eh ornoo urnuus gargaj eh oron gazar shoroo undes ugsaagaa avrah ni zuv .Tuunii daraa hulgaich darga nar buruutai humuusee mungu olj avah heregtei odoo 580say dollap tuluud duusahgui shuu .Tsaani 20 garui terbum garui dollar bgaa gedgiin sanah heregtei
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.29.197)
    АВИЛГАЧ ЛУИВАРЧИН ШАНТААЖИИН ШАХААЧИН ОФШОРЧИДООС ХАНДИВЫН МӨНГӨӨ АВ
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (139.5.217.12)
    Улс терийн намуудын санхуужилтыг цэгцэлсэн хууль оруулья гэж Энхбаяр хэдэн жил л яриаад санал дэвшуулээд байхад та нарт идэж уусан шавхруунаасаа шидэж егдег ми энхболд чинь халгаахгуй байсныг ч мэдэхгуй, бур юу ч мэдэхгуй байж битгий худлаа мэдээлэл тавьж ард тумний мунхруулж хорлоод байгаарай, арчаагуй сайт минь. Та нар хэзээ ч бодит мэдээлэл шудрагаар тавьдаггуй, дандаа захиалгаар менге авч нийтэлдэг гэдгийг ихэнх хумуус ярьдаг шуу, 24 цаг гэгчээ!
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
    • Зочин
      Цаашдаа улс төрийн нам байсаар байх аваас санхүүжилтийг сонгуульд авсан саналынх нь хувиар бодож төрөөс санхүүжүүлдэг болохгүй бол албан тушаалын наймаа тасрахгүй. Мөн улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлгүй болговол байдал их өөрчлөгдөнө. Хуулиар тогтоосон босгыг даваагүй эсвэл УИХ д суудал аваагүй нам цаашид байх эсэхийг шийдэх нь зүйтэй
      2017 оны 02 сарын 03
  • Зочин (139.5.217.12)
    Шийлэгдамба хувьдаа авилгал авч бгаад баригдчихаад дарга руугаа нялзсаныг мэдэн будлиад бгаа юмуу энэ сайт. Жинхэнэ хэдэн зуун саяар авилгагдаж бгаа намынхаа дарга нарынхаа нэрийг ч дурьдхаас айж долигнож чичирч байж негее муу энхбаярыг ам бардам гужирдэж доромжилж байх шивдээ. Иймэрхуу ечуухэн долдой хорхой арчаагуй сэтгуулч хэвлэл мэдээллийхэн байхад яаж монгол еедлехевдээ. Та нар монголыг суйруулж бгаа эрх мэдэлтнийг нэрээр хэлж зусээр нь заахын оронд тэднийхээ захиалгыг биелуулж эх орныг минь аварч чадах ганц хун руу дайрснаар монголыг доройтуулахад оролцсон, оролцож ч бгаа шуу.
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.186.201)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.22.234)
    Idej uuh ni denduu tsagaandaa garchihsan uls oron hezee ch hugjihgui
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.126.89.199)
    Цаашдаа улс төрийн нам байсаар байх аваас санхүүжилтийг сонгуульд авсан саналынх нь хувиар бодож төрөөс санхүүжүүлдэг болохгүй бол албан тушаалын наймаа тасрахгүй. Мөн улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлгүй болговол байдал их өөрчлөгдөнө. Хуулиар тогтоосон босгыг даваагүй эсвэл УИХ д суудал аваагүй нам цаашид байх эсэхийг шийдэх нь зүйтэй
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Зочин (61.138.100.50)
    jiriin irged uund sohor zoos ch ogoh ysgui ter ofshor danstai ulsuud handivlana biz,tatvariin mongoor zugaalj idej uuj nargina bas handiv geh neriidleer or shiree daruulah sanaatai yu , uls oron argaa barah uyd ta nar muusain luivarchid zugtaj jinhene eh oronchid bid handiv mongo zurh setgelee zouriul eh ornoo avrana ....buh zuil bairandaa bgaad bdguim shuu
    2017 оны 02 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Хадгаламжтай аялал” аяны 2-р ээлжийн азтанууд шагналаа гардан авлаа
    8 цаг 40 мин
  • “Бахрейн 2025 -Азийн залуучуудын наадам” -ын хуваарь
    8 цаг 56 мин
  • ТББХ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиудын төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа
    9 цаг 28 мин
  • Зам засварын улмаас Ч:24Б чиглэлд түр өөрчлөлт орно
    9 цаг 30 мин
  • Нийт нутгийн 46 хувьд цастай байна
    10 цаг 27 мин
  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулжээ
    11 цаг 23 мин
  • Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    11 цаг 28 мин
  • Н.Номтойбаяр: Хуульд зааснаар цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэнэ
    12 цаг 42 мин
  • Ц.Сандаг-Очир: Цэцийн шийдвэр урьдчилаад гарчихсан байсан учир бид хуралдааныг хаяж гарсан
    12 цаг 53 мин
  • Б.Баярбаатар: Цэцийн шийдвэр эцсийнх биш, УИХ-аар хэлэлцэнэ
    13 цаг 4 мин
  • “Air Farm” ухаалаг хүлэмжийн системийг туршилтаар нэвтрүүлж эхэллээ
    14 цаг 9 мин
  • COP17 бага хурлын хүрээнд есөн нэр төрлийн 4500 гаруй мод бут тарина
    14 цаг 20 мин
  • Өнөөдөр олон улсын цоохор ирвэсийн өдөр тохиож байна
    15 цаг 7 мин
  • "The MongolZ"-ыг орхиж буй М.Азбаярын тухай 15 баримт
    15 цаг 34 мин
  • ТӨСӨВ 2026: Үндэсний баялгийн санд 2 их наяд төгрөгийг төвлөрүүлнэ
    15 цаг 35 мин
  • ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо
    16 цаг 17 мин
  • Танилц: Өвлийн элсэлтийн шалгалтын хуваарь
    16 цаг 19 мин
  • Азийн залуучуудын III наадам эхэллээ
    16 цаг 23 мин
  • Ногоон нуурт хиймэл нуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    16 цаг 31 мин
  • Байнгын хороод хуралдана
    16 цаг 39 мин
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
  • Г.Занданшатар: Эдийн засгийн сэргэлт, нүүрсний хулгайтай хийх тэмцэл бол нэг зоосны хоёр тал юм
  • Д.Амарбаясгалан: Цаашид ч би Монголын төр, ард түмнийхээ төлөө хийж бүтээх их үйл хэрэгт сэтгэл, хүчээ зориулсаар байх болно
  • 24 БАРИМТ: Монголд тохиож байсан түүхэн зудууд
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • "The MongolZ"-ыг орхиж буй М.Азбаярын тухай 15 баримт
  • ӨБХ: Ахмад настны тэтгэвэр, зээлийн асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв
  • Найман настай охиныг хутгалж хөнөөсөн багшид бүх насаар нь хорих ял оноожээ
  • Аймаг, цэрэгт ХААН, улсад ЗААН эрэмбэтэй бөх
  • Х.Булгантуяа: Хууль ижил тэгш үйлчлээсэй гэж бодож байна
  • Х.Булгантуяа: УИХ-ын дийлэнх гишүүд өөрийг нь огцруулахыг дэмжсэнд л сэтгэл хангалуун бус байгаа
  • ФОТО: УИХ өнөөдрийн 13.30 цагаас Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг эцэслэн шийдэх Үндсэн хуульд заасан хугацаа дуусна
  • Х.Баасанжаргал: Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ОУВС, Дэлхийн банкны жилийн уулзалтад оролцож байна
  • Д.Мөнх-Эрдэнэ: Зарим улстөрчдийн албан тушаалын төлөөх тэмцэл Үндсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж, төрийн үйл ажиллагаанд буруу жишиг, зарчим тогтоож болзошгүй байна
  • Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
  • Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдыг огцруулах асуудал хуулийн дагуу явагдсан
  • Г.Баясгалан Цэцийг даргалах ёс суртахууны эрхтэй юү?
  • Ц.Даваасүрэн: Бид төрөөрөө тоглож, самарч болохгүй
  • Х.Булгантуяа: Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааны зарчмын үндсийг тогтоодог хууль
  • Д.Амарбаясгалан: Цаашид ч би Монголын төр, ард түмнийхээ төлөө хийж бүтээх их үйл хэрэгт сэтгэл, хүчээ зориулсаар байх болно
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
  • Х.Баасанжаргал: Цэц Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдчихлаа
  • ФОТО: УИХ өнөөдрийн 13.30 цагаас Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг эцэслэн шийдэх Үндсэн хуульд заасан хугацаа дуусна
  • Г.Занданшатар: Эдийн засгийн сэргэлт, нүүрсний хулгайтай хийх тэмцэл бол нэг зоосны хоёр тал юм
  • Ц.Сандаг-Очир: Үг хэлэх боломж олгохгүй байгаа нь туйлын харамсалтай байна
  • Б.Баярбаатар: Цэцийн шийдвэр эцсийнх биш, УИХ-аар хэлэлцэнэ
  • 24 БАРИМТ: Монголд тохиож байсан түүхэн зудууд
  • Г.Баясгалан Цэцийг даргалах ёс суртахууны эрхтэй юү?
  • Г.Дамдинням: Бензиний импорт хэвийн явагдаж байгаа учир тасрахгүй
  • Д.Мөнх-Эрдэнэ: Зарим улстөрчдийн албан тушаалын төлөөх тэмцэл Үндсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж, төрийн үйл ажиллагаанд буруу жишиг, зарчим тогтоож болзошгүй байна
  • Ерөнхийлөгчиийн УИХ-ын тогтоолд тавьсан хориг бүрэн эхээрээ
  • Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн 13 чиглэлт өөрчлөлт орно
  • Х.Булгантуяа: УИХ-ын дийлэнх гишүүд өөрийг нь огцруулахыг дэмжсэнд л сэтгэл хангалуун бус байгаа
  • Н.Номтойбаяр: Монголын төрийн түүхэнд хар мөр эхэлж байна
  • Х.Булгантуяа: Үндсэн хууль бол нийгмийн суурь харилцааны зарчмын үндсийг тогтоодог хууль
  • Ц.Сандаг-Очир: Цэцийн шийдвэр урьдчилаад гарчихсан байсан учир бид хуралдааныг хаяж гарсан
  • Н.Номтойбаяр: Хуульд зааснаар цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэнэ
  • Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэлээ
  • Ц.Даваасүрэн: Ерөнхий сайдыг огцруулах асуудал хуулийн дагуу явагдсан
24 баримт
  • "The MongolZ"-ыг орхиж буй М.Азбаярын тухай 15 баримт
  • Японы анхны эмэгтэй УДИРДАГЧ
  • Аймаг, цэрэгт ХААН, улсад ЗААН эрэмбэтэй бөх
  • Д.Амарбаясгалан: Цаашид ч би Монголын төр, ард түмнийхээ төлөө хийж бүтээх их үйл хэрэгт сэтгэл, хүчээ зориулсаар байх болно
  • Г.Занданшатар: Эдийн засгийн сэргэлт, нүүрсний хулгайтай хийх тэмцэл бол нэг зоосны хоёр тал юм
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК