Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Түүхэн эмэгтэйчүүдийн тухай кино

2012-7-17
0
ЖИРГЭХ
Түүхэн эмэгтэйчүүдийн тухай кино
    Эмэгтэй хүн бол хатан ухаан, хатан зориг, халамж хайр бүхнийг өөртөө шингээж чадсан байдаг. Хэдий дэлхийн улс гүрнүүдийн хөгжилд цохон тэмдэглэсэн эмэгтэйчүүд цөөн байдаг ч, тэдэн дунд эрэгтэй хүнээс илүү зориг, ухаан, тэвчээр, дайчин зан гаргаж ард түмэн, эх орныхоо төлөө тэмцсэн хатад олон бий. Мөн гоо үзэсгэлэн, ур чадвараараа үлгэр дуурайлал, үнэлэмжийг бий болгож байсан эмэгтэйчүүд ч байсан. Тэгвэл тэдний бодит түүхэн дээр сэдэвлэсэн шилмэл кинонуудыг 24tsag.mn сайт хүргэж байна.
Manduhai
1. Мандухай цэцэн хатан
    Мандухай сэцэн хатан нь Монгол түмний хамгийн хүндтэй хатан юм. XIV-XV зууны Их Монгол Улсын задрал эрчээ авч, алтан ургийн ноёрхол мөхөн, төр угсаа залгамжлах алтан ургийн хүнгүй, хаан суудал хоосорсон цөвүүн цагт нэгэн монгол бүсгүй тасарч байсан алтан ургийн амийг халуун элгээрээ тэвэрч, хатан зориг, сэцэн ухааныхаа хүчээр Монголын төрийг дахин сэргээж чаджээ. Мандухай сэцэн хатан Алтан ургийн сүүлчийн хүү Батмөнхийг олж авч, хөлийг дөрөөнд гарыг ганзаганд хүргэн, задран унаж байсан их улсыг буцаан нэгтгэж түүнд хүлээлгэн өгсөн юм. Түүний дурсгалыг хүндэтгэн монголчууд 1989 онд "Мандухай сэцэн хатан" хэмээх кино бүтээсэн. Мөн төрийн соёрхолт ардын жүжигчин Жанцанноров "Мандухай сэцэн хатан" аяз зохиосон. Билэг танхай яруу найрагч Чойном "Монгол бүсгүй" шүлэгтээ Мандухай хатанг дүрслэн.
2006_marie_antoinette_013
2. Marie Antoinette /2006/
    Мари Антойнетте нь Францын түүхэн дэх хамгийн урагшгүй хааны урагшгүй хатан гэдгээр алдаршсан. Гэсэн ч тэр өөрийн амьдралаа хэн хүнээс илүү тансаг өнгөрүүлсэн юм. 15-хан насандаа Францын XVI Луис хаантай гэрлэ, 19 насандаа хатан хаан болсон тэрбээр багаасаа эрх ямбатай, тансаг хангалуун өсч, мэдлэг боловсролоос илүү зугаа цэнгэл, наадам наргианыг тавьж иржээ. Шведийн залуухан цэрэгтэй нууцаар учир ургуулж, эд хөрөнгөндөө хайр найргүй үрэлгэн бөгөөд мунхаг загнаж байсанд нь Францын ард түмэн түүнд дургүйлхэж байлаа. Түүнийг хатан хаанаар суусан жилүүдэд Францад их өлсгөлөн гарч санхүүгийн байдал нь асар доройтон, 1789 онд бослого гарчээ. Marie Antoinette кино бол “Их өрийн хатан”-ы амьдралаас сэдэвлэсэн инээдмийн түүхэн кино юм. Гол дүрийг Кристен Данст амилуулсан ба, энэ кино Оскараас шилдэг хувцаслалттай киноны шагналыг авч байжээ. Хэдий урагшгүй хатны тухай өгүүлсэн ч үзэхэд илүүдэхгүй бөгөөд хөгжилтэй, түүхэн ач холбогдолтой кино юм.
SISSI
3. Хатан хаан Сиси /1955/
    Бүх цаг үеийн хамгийн сайхан хүүхнүүдийн нэг Роми Шнайдерын тоглосон “Хатан хаан Сисси” кино. Энэ кино нь I Франц Жозефын эхнэр, Унгарын хатан хаан Элизабетын амьдралыг өгүүлжээ. Сисси хатан Унгарын улс төр, өнөөгийн хөгжилд том үүрэг гүйцэтгээгүй ч, ард түмний хайртай эмэгтэй, түүхэн хатан болж чадсан юм. Гурван ангит энэ киног үзээгүй хүн гэж бараг байхгүй байх. Монголын олон телевизүүдээр орчуулагдан цацагдсан энэ романтик, түүхэн кино нь “Сисси”, “Сисси-Залуу хатан”, “Сисси-Хатан хааны үнэнч жилүүд” гэсэн нэртэйгээр гарч байжээ. Харин англи хэлнээ “Сисси-Миний үүрдийн хайр” нэрээр гарчээ. Шүлсээ нулимж байгаад гутлаа тосолдог гэнэн цайлган хатан хааны тухай кино хүүхэд насны дурсамжийг сэргээх шиг л болдог.
elizabeth-golden-age1
4. Элизабет: Алтан үе /2007/
    Чадварлаг жүжигчин Кейт Бланшеттын гол дүрд тоглосон Английн хүчирхэг Хатан хаан I Элизабетын амьдралын сүүлийн жилүүдийн тухай кино. Хатан хаан Элизабетыг “Онгон хатан” ч гэх нь бий. Учир нь тэр 40 жил хаан ширээг барихдаа хүнтэй гэрлээгүй бөгөөд өөрийгөө Англи улстай гэрлэсэн гэж хэлсэн байдаг. Түүний төр барих хугацаанд Англи улс маш хурдацтайгаар хөгжиж, тухайн үедээ хамгийн өндөр хөгжилтэй орон болсон байна. Түүнийг нас барсны дараа удалгүй тэмцэл гарч Англи улс сулран доройтоход хүрчээ. I Элизабет бол Англичуудын хайртай хатан, дэлхийн түүхэн дэх онцгой хүмүүсийн нэг яахын аргагүй мөн юм.
eb5715c846951d55original
5. Залуу Викториа /2009/
    Залуу Викториа бол Их Британийн хатан хаан Викториагийн анхны жилүүдийн тухай, мөн түүний хунтайж Алберттай хэрхэн гэрлэж, ахадсан хувь тавиландаа өөрийгөө бэлтгэсэн тухай кино юм. Энэ киноны нэг онцлог нь түүхийг нэг ч хувь гуйвуулахгүй байхаар хичэнэгүйлэн хийсэн оршино. Хатан хаан Викториа 1837 он буюу 18 настайгаасаа Их Британи болон Ирландын вант улсыг удирдан залж, 63 жил энэ албыг хашсан юм. Тэрээр өөрөө 9 хүүхэд төрүүлсэн ба, тэд болон тэдний хүүхдүүд боло 26 ач зээ нар нь тивийн Хааны удмынхантай гэрлэсэн аж. Тиймээс түүнийг “Европын эмэг эх” хэмээх нь ч бий. Түүний хатан хааны ширээнд суусан он жилүүдийг Викториагийн эрин хэмээн нэрийддэг. Энэ үед Их Британи улс газар нутаг, соёл иргэншил, улс төр, шижнлэх ухааны хувьд өргөжин тэлж, улам хүчирхэг болсон юм.
Marilyn-Monroe-500x443
6. Мэрилинтэй өнгөрүүлсэн нэг долоо хоног /2011/
    Жүжигчин Мишел Виллиамс Мэрилин Монрогийн дүрийг амилуулжээ. Энэ кинонд нөхрийгөө явсны дараах The Prince and the Showgirl киноны зураг авалтын үеэр Лондонд өнгөрүүлсэн нэг долоо хоногийн бодит түүхийг өгүүлэх болно. Мэрилин болон залуухан кино найруулагч Колины богинохон болоод нууцхан хайр, зузаан уруулт шаргал үст, Холливудын хамгийн алдартай бүсгүйн нэр төр дэлхий дахинаа хэрхэн түгэж байсныг харуулах энэ кино шүүмжлэгчдийн зүгээс маш сайн үнэлгээг аваад байгаа юм.
meril11
7. Төмөр хатагтай /2011/
    Дэлхийн хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд Маргарет Тэтчерийн амьдралыг “Төмөр хатагтай” кино харуулжээ. Мэрил Стрипийн карьерынхаа туршид хамгийн чадварлаг бүтээсэн дүрээр Iron Lady тодроод байгаа юм. Маргарет Тетчерийн 40 жилийн амьдралыг дэлэгцнээ амилуулж чадсанаараа Мэрил Стрип Оскар болон Алтан Бөмбөрцөгийн наадмуудаас шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг авчээ.
original
8. Амелия /2009/
    Тэр бол Атлантын далайг ганцаараа хөндлөн гулд нисэх онгоцоор туулсан анхны эмэгтэй. Тэрээр 1887 онд төрсөн бөгөөд 1932 оны 5 дугаар сарын 20-нд Парисын онгоцны буудлаас аялалаа эхлүүлжээ. Хүйтэн агаар, хүчтэй салхи шуургыг үл тоон “эрх чөлөөг эдлэхээр” дэлхийг нисэж тойрох шийдвэрийг гаргасан түүний эр зоригийг үнэлж олон гавъяа шагнал гардуулж байжээ. Эрсдлийг үл тоон, хүсэл мөрөөдлөө дагаж шийдэмгий алхам хийсэн энэ эмэгтэйн амьдралаар хийсэн киноны гол дүрийг жүжигчин Хилари Свэнк бүтээжээ.
Soul-Surfer-2011-Movie-Wallpaper-2
9.Soul surfer /2011/
    Soul Surfer бол усан цанын спортоор хичээллэгч тамирчин Бетани Хэмилтоны бодит түүхээс сэдэвлэсэн кино юм. Гэхдээ тэр жирийн нэг тамирчин биш. 13 настайдаа зүүн гараа аварга загасанд тасдуулсан ч, шантрана гэдгийг мэддэггүй шаргал үст охин зөвхөн нэг гараараа усан дээр тэнцвэрээ олж, тэр ч байтугай үүгээрээ том амжилтанд хүрч чадсан юм. Сэтгэлийн тэнхээ, шаргуу хөдөлмөрөөрөө гайхагдсан Бетанигийн тухай кино хийх санал анх 2003 онд яригдаж байсан ба түүнээс хойш 8 жилийн дараа бодит биеллээ олсон юм.
82
10. Силвия /2003/
    Романтик адал явдалд дуртай, хийсвэр сэтгэлгээтэй, ялангуяа уран зохиолд сонирхолтой бүсгүйчүүдийн заавал үзэх кино бол Силвия. Жүжигчин Гвинет Пелтроу, Даниел Крейг нар 1950-аад оны нэрт яруу найрагчид болох Силвия Плэт, Тед Хьюс нарын ер бусын хайр дурлалыг дэлгэцнээ амилуулсан байна. Силвия бол 8-хан насандаа анхны шүлгээ сонинд хэвлүүлж өөрийн зохиолчийн авъяасыг нээж байжээ. Тэр бол шүлгийн түүврээрээ Пулитцерийн шагнал хүртсэн анхны яруу найрагч юм.
janna
11. Жанна Д’Арк /1999/
    Бурхнаас эх орноо хамгаалах мессеж авсан баатарлаг дайчин Жанна бол Английн эсрэг цэрэг удирдан тэмцсэн зоригт бүсгүй юм. Газар нутгаа хамгаалах нь түүний хувь заяа хэмээн итгэсэн залуу бүсгүй Францын хаан ширээг эргүүлэн авахад нь туслахын тулд шууд үсээ тайран, цэрэг хувцас өмсөн тулаанд бэлэн болжээ. Тэрээр удаа дараалан тулаанд ялалт байгуулж, түүхэнд нэрээ үлдээсэн байна. Жанна Д’Аркын дүрийг Америкийн нэрт загвар өмсөгч, жүжигчин Мила Жовович бүтээжээ.
c0fc12f673816cc11afabbcf8421caca
12. Клеопатра /1999/
    Дэлхийн түүхэн дэх хамгийн зальтай боловч мэргэн, үзэсгэлэнтэй хатдын нэг Клеопатрагийн амьдралаас сэдэвлэсэн кино юм. Гэхдээ энэ кино зөвхөн таамаг төдий түүх дээр тулгуурласнаараа бусдаас ялгаатай. Юлий Цезарь, Клеопатра хоёрын хайр дурлал Ром, Египетийн хувь заяаг хэрхэн эргүүлснийг энэ кино харуулна.
coco-avant-chanel1
13.Шанелаас өмнөх Коко /2009/
    Загварын ертөнцийн классик хатан хаан, хэв маягийг эвдэгч дизайнер Коко Шанелийн эрт амьдралын түүхээс сэдэвлэсэн кино. “Тренд бол цаг үеийнх. Стиль бол мөнхийх” хэмээн хэлсэн Коко нэрд гарахаасаа өмнө ямар замыг туулсан гэдгийг энэ киноноос үзээрэй.
Д.Ундрах 24tsag.mn



0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (180.149.97.1)
    ахин давтагдашгүй агуу бүсгүйчүүд.
    2012 оны 07 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
    4 цаг 50 мин
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
    4 цаг 54 мин
  • БНСУ-ын “Самёок” их сургуулийн удирдлагууд Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж ЕБС-ийн сурагчидтай уулзлаа
    7 цаг 38 мин
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    10 цаг 45 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    13 цаг 3 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    13 цаг 33 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    13 цаг 34 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    13 цаг 46 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    14 цаг 14 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    14 цаг 22 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    14 цаг 23 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    14 цаг 25 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    14 цаг 33 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    14 цаг 40 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    14 цаг 51 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    15 цаг 36 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    15 цаг 58 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    15 цаг 59 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    Уржигдар 19 цаг 05 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК