
Энэ дагуу гэр хорооллын айл өрхөөс төлбөр авах асуудлыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны мэргэжилтнүүд хэлэлцэж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас гэр хорооллын иргэдийн дунд судалгаа явуулан үр дүнгийнх нь дагуу агаарын бохирдлын төлбөрөө тооцох юм.
Тус судалгаанаас үзэхэд нэг айл жилд 4-5 тонн нүүрс түлээ хэрэглэдэг гэж тооцсон байна. Үүн дээр үндэслэн нэг айлаас жилд агаар бохирдуулсны 9-10 мянган төгрөгийн төлбөр тооцон авахаар хэлэлцэж байгаа. Улмаар энэ ондоо багтаан гэр хорооллын өрхүүдийн агаар бохирдуулсны төлбөрийн асуудлыг батлан гаргах юм байна. Одоогоор 2010 онд гаргасан журмын дагуу автомашин, уурын зуух, үйлдвэрээс төлбөр авч байгаа бөгөөд зөвхөн гэр хорооллын айлууд л үлдээд байжээ. Мөн нийслэлийн гэр хорооллын иргэдээс авах агаар бохирдуулсны төлбөр орон нутгийнхнаас арай илүү үнэтэй байхаар хэлэлцэж байгаа аж.
Ц.Болор