Грекид “хамгийн” халуун өдрүүд боллоо

Грекийн энэ жилийн хамгийн халуун өдөр Афин хотод болж Акрополис хаах хугацаанаасаа зургаан цагийн өмнө үүдээ барьжээ. Хотын хамгийн өндөрт тооцогддог уг байгууламжийг 23:00 цагт хаадаг бол энэ өдөр 17:00 цагт хаалгаа барьсан байна. Тухайн өдөрт агаар температур 42 градус хүрчээ. Тиймээс энэ өдрийг тус улсад 2012 оны хамгийн халуун өдөр хэмээн тэмдэглэжээ. Түүнчлэн тус хотын байгаль орчны яамнаас агаарын бохирдлын түвшин аюултай түвшнөөс хэт өндөр байгаа хэмээн сэрэмжлүүлсэн арга хэмжээ авч байна.
Д.Ундрах 24tsag.mn