Төрийн ордонд 16 цагт болохоор зарлагдаад байгаа МАН-ын бүлгийн хурлаар олон чухал асуудал хэлэлцэхээр зэхэж байна.

Төрийн ордонд 16 цагт болохоор зарлагдаад байгаа МАН-ын бүлгийн хурлаар олон чухал асуудал хэлэлцэхээр зэхэж байна. Энэ хурлаар МАН-ын УИХ-ын дахь бүлгийн дарга, дэд даргыг сонгох юм. Одоогоор тус намын бүлгийн даргад УИХ-ын гишүүн Н.Энхболд, дэд даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар нэр дэвшээд байна. Тэдний нэрийг намын бодлогоор дэвшүүлж байгаа бөгөөд хурлын үеэр бүлэг дотроо өөр хүний нэрийг дэвшүүлэх эрх нь нээлттэй юм байна.
Өмнө нь Н.Энхболдыг МАН-ын дараагийн дарга болох магадлалтай гэж ярьж байсан. Мөн С.Бямбацогтыг намын орон тооны бус нарийн бичгийн даргаар томилох тухай яригдаж байжээ. Хэрэв тэднийг бүлгийн дарга, дэд даргаар баталвал Н.Энхболд МАН-ын даргад нэр дэвшихгүй болох юм. Тиймээс тус намын даргын суудалд У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, М.Энхболд нарын нэр торж үлдээд байна.
Т.Гэрэл