Өнөөдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар тус намын Бага хурлын товыг гаргажээ.

Өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж байгаа МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар тус намын Бага хурлын товыг гаргажээ. МАН-ын Бага хурлыг долдугаар сарын 24-нд буюу ирэх мягмар гарагт хийхээр товлосон байна. Энэ хурлаар 2012 оны УИХ болон НИТХ-ын сонгуульд хэн хэн яаж оролцсон, аль тойрог сайн, аль нь муу ажилласан гэх зэрэг хариуцлагын асуудлыг яриах юм байна. Мөн МАН-ын Их хурлын товыг зарлах аж. Өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурлаар Их хурлаа ирэх наймдугаар сард багтаан хийх чиглэл гаргасан байна.
Т.Гэрэл