Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмч нарын урилгаар АНУ-ын
Delaware мужийн Wilmington хотын хүүхдийн гэмтэл согог, Мэс заслын эмч
доктор Freeman Miller манай улсад ирж байгаа аж.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн эмч нарын урилгаар АНУ-ын Delaware мужийн Wilmington хотын хүүхдийн гэмтэл согог, Мэс заслын эмч доктор Freeman Miller манай улсад ирж байгаа аж. Тэрээр хүүхдийн тархины саажилтаас үүссэн согогыг эмчлэх мэс заслын эмчилгээний талаар манай улсын хүүхдийн эмч нарт энэ сарын 20-ны өдөр сургалт зохион байгуулах юм байна. Энэ үеэр хүүхдийн алхаа гишгээг шинжлэх лабораторийн оношлогоог хэрхэн хийх талаар заах юм байна. Мөн Freeman Miller нь согог судлалын үндэсний төвд энэ сарын 18-25-ныг хүртэл ажиллах бөгөөд энэ үеэр тархины саажилттай хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзэж оношлох аж.
Ц.Болор