
9 сарын 01-нд авто замын зорчих хэсгийг нээж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн явуулах бөгөөд нүхэн гарцны дотоод засал, гаднах фасадны ажлыг 10 сарын 31 хүртэл гүйцэтгэх аж.
Нүхэн гарц нь 4 тал руугаа гарах гарцтай, 6.3 м өргөн коридортой, Сансарын туннелийн талын урт хэсэг нь 54.1 м, харин нүхэн гарцны зүүн талын буюу богино хэсэг нь 25.6 м өргөнтэй хийгдэх юм байна. Авто замын явах ангийн өргөн 23.7 м байна.
Энэхүү 1 тэрбум 321 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий дээрх нүхэн гарцын ажлыг “Хотын зам” ХХК гүйцэтгэнэ гэж Нийслэлийн авто замын газраас мэдээллээ.
Б.Золбоо