
Атлантын далайн ойролцоох Ирландын эрэг орчмоос лхагва гаригт живсэн хөлөг онгоцноос 48 тонн мөнгө гаргаж авчээ. АНУ-ын "Одисси марин эксплорейшн" компани 4700 метр далайн гүнээс уг мөнгөн цутгамалыг гаргасан бөгөөд 1941 онд Энэтхэгийн Калькутта хотоос Ливерпуль руу явж байсан Герсоппа усан онгоцыг германы шумбагч завь сөнөөхөд доод тал нь 220 тонн үнэт металл живүүлсэн байжээ. Тэр үед хөлгийн 88 гишүүнээс ганцхан хүн амьд үлдсэн юм байна. Усан онгоцны яг байгаа байрлалыг Оросын "Южметеорология" усан онгоц “Одисси” компаний захиалгаар тодорхойлж өгчээ.
Ц.Болор