МАН-ын УИХ дахь бүлгийн хурал Төрийн ордонд хуралдаж байна.

МАН-ын УИХ дахь бүлгийн хурал Төрийн ордонд хуралдаж байна. Тус бүлгийн 25 гишүүн өнөөдөр бүлгийн дарга болон дэд даргыг сонгохоор хэлэлцэж байгаа юм. Харин дөнгөж сая гишүүдийн санал хураалтаар Н.Энхболд бүлгийн даргаар томилогдох боллоо. Түүнийг намын бодлогоор дэвшүүлснийг гишүүд дэмжжээ. Уг хурлаар мөн УИХ дахь бүлгийн дэд даргыг сонгохоор хэлэлцэж байгаа. Бүлгийн дэд даргад УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэр дэвшээд байна.
Т.Гэрэл