
Өдгөө 26 настай поп дуучин Леди Гага “Fame” нэртэй шинэ сүрчиг гаргаж байгаа. Түүний энэхүү сүрчгийг цус болон үрийн шингэний хольцтой хэмээн цу яриа дэгдээд байсан. Харин өчигдөр сүрчгийнхээ рекламийг олон нийтэд цацжээ. Шинэхэн сүрчигнийхээ рекламанд дуучин бүсгүй өөрөө тогосон байна. Энэ нь ихээхэн шуугиан дэгдээж байгаа. “Fame” ус хоёр янзын савлагаатай байх юм. Жижиг хэмжээтэй 30 ам.долларынх болон “Le Masterpiece” буюу урлагийн бүтээл хочтой том нь 70 гаруй ам.доллар байх аж.











Э. Мөнх