
"Лондон-2012" Олимпийн наадмын нээлтийн ажиллагааг зохион байгуулах комисс зарим нэг нууцаа дэлгэлээ. Нээлтийн ёслолыг кино найруулагч Дэнни Бойл найруулж байгаа аж. Тэрбээр Английн хөдөөг харуулсан байдлаар стадионыг засахаар болжээ. Энд өвс ногоо, хонь, үхэр, крикетийн талбай, ферм гээд олон зүйлийг багтаахаар төлөвлөсөн байна. Урлагийн тоглолт ч ялгаагүй ийм хэв шинжийг агуулж байгаа аж. Цэнгэлдэх хүрээлэнд 60 мянган хүн, цэнхэр дэлгэцээр дэлхийн нэг тэрбум гаруй хүн нээлтийн ёслолыг үзэх тооцоо гарчээ. Нээлтийн ёслолд 10 мянган сайн дурынхан оролцох юм байна.
Ц.Болор