
Гурван
өдөр хуралдсан АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хэлэлцээрийн дүнд
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хувьд 75/25 гэсэн хувилбараар
хуваах болжээ.

Гурван өдөр хуралдсан АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хэлэлцээрийн дүнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хувьд 75/25 гэсэн хувилбараар хуваах болжээ. Засгийн газрыг УИХ-д авсан суудлын харьцаагаар хуваарилахаар болсон тул 25 хувьд нь МАХН-МҮАН-ы "Шударга ёс" эвсэл"-д ногдох аж. Харин үлдсэн 75-д нь АН болон ИЗНН багтаж байгаа аж. "Шударга ёс" эвслийн ажлын хэгсийн ахлагч Ч.Улаан "Эхний ээлжинд хамтарсан гэрээгээ байгуулсны дараа мөрийн хөтөлбөрөө боловсруулна. Үүнийгээ тохирох явцдаа яамдын бүтцийг тохирно" гэснээс дэлгэрэнгүй тайлбар хэлсэнгүй.
Мөн АН-ын ҮЗХ-ны хурлын гишүүд Засгийн газрыг байгуулахад бие даагч гишүүдийг оруулахыг зөвшөөрсөн. Тиймээс хамтарсан гэрээнд бие даагч гишүүдийг оруулах эрх нь нээлттэй байхаар тусгасан байна.