ИХ-ын 2012 оны сонгуульд нэг нам олонхи болж чадаагүй, АН, "Шударга ёс"
эвсэл, ИЗНН гэсэн гурван субьект хамтарсан Засгийн газар байгуулахаар
болоод байгаа.

УИХ-ын 2012 оны сонгуульд нэг нам олонхи болж чадаагүй, АН, "Шударга ёс" эвсэл, ИЗНН гэсэн гурван субьект хамтарсан Засгийн газар байгуулахаар болоод байгаа. Тэгвэл олон нийт шинэ Засгийн газар дараагийн дөрвөн жилд тогтвортой ажиллаж чадах уу? гэсэн асуултыг тавьж байгаа юм. Харин АН-ын ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга гэрээнд гарын үсэг зурсан талууд хуулийн дагуу тогтвортой ажиллах зарчим барьж байгаа гэв. Тэрбээр "Энэ цаасан дээр буусан гэрээг дөрвөн жилд тогтвортой байлгахын тулд бид орон нутгийн сонгууль болон ерөнхийлөгчийн сонгуульд нэг субьект болж оролцоно гэсэн чиглэлтэй байгаа" гэв.