
Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3-т зааснаар онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа билээ. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол эд хөрөнгийг нь хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж. Тэдэнд холбогдох шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болж, шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Мөн эдгээр хүмүүсийн хамт тус банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдоод байсан. Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүж, бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож зургаан жил хорих ял оноосон билээ. Гэвч Өршөөлийн хуульд хамруулан хорих ялыг хэрэгсэхгүй болгож, 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийдвэр гаргаж байсан юм.
Б.Чимэг