Дизель түлшний үнэ 30 ам.доллараар нэмэгдэнэ
ОХУ-ын төрийн өмчит “Роснефть” компани газрын тосны бүтээгдэхүүнээхээ үнийг нэмэх тухай манай сайт мэдээлж байсан. Тэгвэл тэд АИ 80 шатахууны үнийг 41 ам.доллар, АИ 92 шатахууныг 21 ам.доллар, дизель түлшний үнийг 30 ам.доллараар нэмэгдүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор шатахууныхаа 90 гаруй хувийг ОХУ-аас авдаг манай улсын хувьд импортын шатахууны үнэ нэмэгдэх хандлагатай болоод байгаа юм. “Петровис” компаний хувьд нэмэгдсэн үнээр татан авалт хийгээд захиалгын бараг тал хувийг хүлээн аваад байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn