Гаалийн ерөнхий газарт өчигдөр Оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааны талаар уулзалт боллоо.

Гаалийн ерөнхий газарт өчигдөр Оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааны талаар уулзалт боллоо. Уулзалтанд Гадаад харилцааны яамыг төлөөлж Х.Лүндэнбазар, Гаалийн ерөнхий газраас Гаалийн ерөнхий газрын дэд дарга Д.Оюунчимэг, Гаалийн хяналт эрсдлийн удирдлагын газрын дарга Л.Дэлгэрбаяр, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ч.Тамираа, чиглэл хариуцсан гаалийн улсын байцаагчид, Эрүүгийн цагдаагийн газраас ахмад Азжаргал, Батнасан, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ахлах мэргэжилтэн Д.Гантөмөр, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас Н.Түвшинсайхан, Б.Оюунгэрэл болон Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос мэргэжилтэн Ю.Нямжав нар тус тус оролцов.
Уулзалтын эхэнд төлөөлөгчид тулгараад байгаа оюуны өмчийн эрхийн зөрчилтэй барааны тухай асуудлыг хөндөн гарган ирж, цаашид оюуны өмчийн эрхийн зөрчилтэй бараанд хэрхэн хяналт тавих, хэрхэн хамтарч ажиллаж мэдээлэл солилцох талаар ярилцлаа.
Уулзалтын төгсгөлд Гаалийн ерөнхий газрын дэд дарга Д.Оюунчимэг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тодорхой давтамжтайгаар хэрэглэгчдэд оюуны өмчийн зөрчилтэй барааны талаар мэдээллийг хүргэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зэрэг асуудлууд дээр нэгдсэн нэг ойлголтод хүрч чадсан байна.
Б.Золбоо