Олон улсын дуурийн дуулаачид Монголд чуулна

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит Ари, романс дуулаачдын улсын V уралдаан буюу олон улсын II уралдаан ирэх арваннэгдүгээр сард болно. БСШУЯ, ДБЭТ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран зохион байгуулах уг уралдаан олон улсын дуурийн дуулаачдыг Монголд цуглуулах юм байна. Уралдааны зорилго нь сонгодог урлагт тэр дундаа дуурийн урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, мэргэжлийн дуулаач дын урын санг баяжуулах, ур чадварыг нь нэмэгдүүлж, шинэ залуу чадварлаг дуучдыг олон улсын төвшинд гаргахад оршдог юм.
Д.Ундрах 24tsag.mn