Сайхан хотод сайхан амьдаръя” нэртэйгээр байгуулагдсан залуусын хөдөлгөөнийхөн ажлаа өнөөдрөөс эхэлж байна.

"Сайхан хотод сайхан амьдаръя" нэртэйгээр байгуулагдсан залуусын хөдөлгөөнийхөн ажлаа өнөөдрөөс эхэлж байна. Ингэхдээ гудамжинд наасан плакат болон хог хаягдлыг цэвэрлэх бөгөөд Ялалтын талбайгаас ажлаа эхлэх аж.
Цаашид өөрсдийн амьдарч буй дүүрэг тус бүрт үйл ажиллагаа өрнүүлэх бөгөөд нийслэлийн гудамж талбайд элдэв зүйл наалгахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Дархан, Эрдэнэт хотуудаар үйл ажиллагаагаа өрнүүлэх бөгөөд ингэхдээ орон нутгийн залуусыг эгнээндээ нэгтгэх хүсэлтэй байгаа юм байна.
Ц.Болор