Том Круз дараагийнхаа эхнэрээ сонгожээ
Холливудын жүжигчин Том Круз саяхан эхнэр Кэти Холмсоос салсан билээ. Тэгвэл тэрээр сайентологийн /шашны нэг урсгалын нэр/ талаар өөртэй нь үзэл бодол нэгтэй бүсгүйг ирээдүйн эхнэрээрээ сонгож байгаа гэнэ. Энэ бол 27 настай жүжигчин Иоланда Пекораро аж. Түүнчлэн энэхүү жүжигчин бүсгүйг “сайентологийн гүнжээр” өргөмжилсөн бөгөөд тэрээр бүр хүүхэд байхаасаа энэ чиглэлийг сонирхож ирсэн байна. Том Круз 2004 онд Испанид, сайентологийн сүмд түүнтэй анх танилцжээ. Зарим нэг эх сурвалжийн мэдээллээр тэдний хооронд жирийн бус харилцаа үүсч байсан аж.
Д.Ундрах 24tsag.mn