
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн тахлын тархалт болон голомтын талаар нарийн судалгаа хийхийг доод албан тушаалтнууддаа үүрэг болгосон. Гайтид газар хөдлөлтийн дараа цэвэр ус ховордож, ядуурал газар аван эрүүл ахуйн дэглэм алдагдсан нь тахлын халдвар газар авч олон мянган хүнийг амь насаа алдахад хүргэсэн юм.
Тус улсын Шинжлэх ухааны үндэсний Академийн эрхлэн гаргадаг сэтгүүлд НҮБ халдварт булчин задрах тахал тархах болсонд хариуцлага хүлээх ёстой гэж бичжээ. Мэрилэндийн их сургуулийн холери судлалын төвөөс хийсэн судалгаагаар Гайтид булчин задрах тахлын нэг биш хоёр голомт байсан гэнэ. Гайтийн оршин суугчдын дунд үүссэн халдвар төдийлөн өргөн хүрээг хамрах боломжгүй байсан ч Балбаас ирсэн НҮБ-ын энхийг сахиулагчдын батальон хоёр дахь халдварыг тээж ирсэн байна. Гайтийн сая орчим иргэн тахалд нэрвэгдэхэд Балбын вант улсын энхийг сахиулагчид буруутай болж байгаа юм.
Гайтийн эрүүл мэндийн салбарын ажилтан Бруначе Пьер-Лиу "Булчин задрах тахлын бактери эндээс гаралтай биш гэдэг нь тодорхой болсон. Манай улсын оршин суугчдын дунд эрүүл ахуйн дэглэм алдагдаж байсан ч тахалд нэрвэгдэж байгаагүй юм.” гэсэн юм. Гайтийн эрдэмтэд ийм байр суурьтай байхад гадны судлаачид тахлын халдвар нутгийн уугуул оршин суугчдын дундаас гаралтай гэдгийг хэлж байна.
Э.Мөнх